antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 10 comments

У.Хүрэлсүх Н.Энхбаярыг өөрийнхөө хийсэн бүхнийг нурааж, Монголын улс төрийг хямралд оруулсан гэж дүгнэжээ

нийтлэсэн Admin

nura;7954120932014092909112010 оны 8 дугаар сарын 21-нд тухайн үеийн МАХН-ын удирдлагууд болох Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд нийт 6 зүйлтэй “Тэрэлжийн тунхаг” гэгчийг гаргаж, улмаар намынхаа нэрийг сольж, өнөөгийн МАН /Монгол Ардын Нам/ буй болсон билээ.

Намын нэрийг солих их хурлын үеэр тус намын ЕНБДарга байсан У.Хүрэлсүх : “Хэрвээ МАХН МАН болгож нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж мэдэгдэж байв.

Үүний дараа Ц.Шинэбаяр, Н.Удвал тэргүүтэй хэсэг улс төрчид МАХН-ын түр штаб гэгчийг санаачилж, улмаар МАХН нэртэй намыг дахин байгуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг даргаараа сонгосон. Ингээд уг нам М.Энхсайханы намтай эвсэл байгуулсан, бор оймс цухуйсан цуут баривчилгаа гээд бидний сайн мэдэх олон үйл явдал өрнөж, УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдсан билээ.
Түүний дараахан Сү.Батболд, У.Хүрэлсүх нар МАН-ын удирдлагаас огцорч, мөн л үүнээс гуравхан сарын дараа У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм.
Олон нийт үүнийг У.Хүрэлсүх намынхаа нэрийг солиод ялагдсан тул өөртөө хариуцлага тооцож байна гэж үзэж байсан ч тэрээр өөр бодолтой байгаа аж.

Саяхан болсон Зүүний Хүчний Холбооныхоо хурлын үеэр тэрээр энэ тухай:
“УИХ-ын гишүүнээсээ яагаад татгалзсан  шалтгаан бол яах аргагүй ар гэрийн асуудалтай холбоотой юм шүү.  Эхнэр маань хорт хавдар туссан.  Иймээс би бүх зүйлээ хаяж, эхнэрээ эрүүл болголоо. Яахав би “МАХН-ын нэрийг МАН болгосны дараа сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ” гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ Хувьсгалт гэдэг үгийг  намынхээ нэрнээс хассан нь ялагдах шалтгаан болоогүй. Энэ үгийг авахсан гэж тун олон удаа надад хэлж байсан хүн буюу Н.Энхбаяртай хамаатай. Тэр хүн өөрөө бүтээсэн бүхнээ нураасан учраас МАН ч , МАХН ч ялагдсан. МАН -ын гишүүдийн итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан тэр хүн өөрөө бүтээснээ нурааж, өнөөдрийн энэ улс төрийн хямралыг  бий болгосон юм шүү.  Өнөөдөр биднийг хэн ч  Ху намын хулгайчид гэж адлагдахгүй байна. Гадаадын орнууд ч  коммунист нам гэж ойлгохгүй байна. Тиймээс бид МАН нэрээ сэргээсэн нь зөв болсон.” хэмээн өгүүлжээ.

Дашрамд дурьдахад С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар нэгдэн, томоохон фракц бүрдүүлж буй бөгөөд МАН-ын удирдлагад дангаараа ноёрхож буй хотын фракциас намынхаа удирдлагыг авахаар төлөвлөж буй тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.

Л.Ганзориг

Эх сурвалж: www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Сараа (September 29, 2014 11:24:26 am )

    Муусайн хулгайчууд л гэж хэлье дээ өөр хэлэх үг олдохгүй нь

    • монголын төлөө (September 29, 2014 12:12:17 pm )

      энэ 2 маш их нүгэлтэй хэдэн зуун төрлөөр тамд хэвтээсэй

  • Zoloo (September 29, 2014 12:17:11 pm )

    Hurelee duudee mash ih hairtai shuu.namaa 2-hubaaj ylagduulsan yabdald gunee talarhaj baina.

  • Zoloo (September 29, 2014 12:18:51 pm )

    Hurelee duudee mash ih hairtai shuu.namaa 2-hubaaj ylagduulsan yabdald gunee talarhaj baina ah ni.

  • Тамын тогоо (September 29, 2014 12:37:34 pm )

    У.Хурэлсухийн хэлдэг ч унэнлдээ. Энхбаяр тухайн уедээ МАХН бол зууний узэлтэй, коммунист биш нам гэж ярьж байсныг санаж байна. Коммунист, хувьсгалт гэдэг хоер угнээс татгалзах узэл бодолтой байсан нь унэн байхаа. Тиймдээ ч хувьсгалт гэдэг угийг намын нэрээс авчихвал коммунист биш болно гэж бодсон хэрэг биз. Азаар Хурэлсух нар энэ угийг намын нэрээс авсан нь унаж явсан Энхбаярт олз болж харагдаа биз. Айхтар хорчин хун боломжийг алдахыг хусээгуй биздээ зайлуул

  • Irgen (September 29, 2014 7:29:56 pm )

    Hurelsuhees oor iim zorigtoi alham hiih hun bgaagui bh chgui ner solison n 2012 ond gai bolson ch ene namiin gadaad,dotood dahi unlemj ulam osnoo,Hurelsuh tom Lider chamaig demjij MAN d ornoo.

  • mongol huu. (September 29, 2014 10:27:13 pm )

    Hurelsuhee chi namaas mini arilaad zailaad uguh arga bainuu .chamaig odoo yah be..taarsan gazraa nam tsohihoo medie..

  • Anonymous (September 30, 2014 5:23:21 am )

    TENEG GAR YM DAA

  • зочин (September 30, 2014 9:03:37 am )

    Хурэлсух л МАН-ыг аварч гарах ганц хун нь

  • зочин (September 30, 2014 1:51:36 pm )

    ХҮРЭЛСҮХ Ч ДЭЭ, ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ ГЭГЧ Л…Энхбаяр гуайн далбаан дор дарвалзаж байсан байх даа хөөрхий,

antalya rent a car