antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2014 Comments are off

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байна

нийтлэсэн Admin

salhiМалчид, тариаланчдын анхааралд:  Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар  секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч  Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 хэм, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлжийн голын сав   газраар 3-8 хэм, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас  орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна. Даралт өдөртөө өснө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car