antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2014 3 comments

Удаан хорьж залхаан цээрлүүлэх нь хүний эрхийг зөрчсөн явдал мөн үү

нийтлэсэн Admin

1411696673_98387faad3795dd5originalАвга ах маань зөөлөн талдаа хүн. Гэхдээ дэрсхэн хоёр хүүтэй эцгийн хувьд бусдад хэрхэн жавтий хүртээхээ ч бас мэддэг байсан юм. Ээлжит нэгэн дүрсгүйтлийнхээ дараа үеэл дүү бид хоёр шийтгэлээ хүлээхээр болсон. Тэр биднээс суран бүсний амт үзэх, эсвэл 10 минут шүдэнзний мод өргөж зогсох гэсэн хоёр төрлийн шийтгэлээс сонголтоо хийхийг хүссэн. Мэдээж бид хоёр уухайн тас шүдэнз өргөх шийтгэлийг нь сонгосон. Их л баяртай нь аргагүй бие биен рүүгээ жуумалзан байж шийтгэлээ хүлээж эхэлсэн юмдаг. Инээдтэй нь хэдхэн минутын дараа л буруу сонголт хийснээ ухаарч билээ. Ер нь авга маань их сонин хүн л дээ. Гэрийнхнийхээ өглөөний цайнд хэрэглэх талхны талыг нь найзуудтайгаа хүртчихсэн байхад хүүгээ “талх идлээ” гэж ер загнахгүй. Харин ч үлдсэн талыг нь идэхийг эелдэг бөгөөд татгалзахын аргагүйгээр санал болгодогсон.

Өмнө нь нэлээн идчихсэн хүнд нэмж тал талх иднэ гэдэг ямар ч шийтгэлээс хэцүү санагдаж байгаа нь царайнаас нь андашгүй. Харин тэр аягатай цай өмнөө тавиад “Идэж дуусчихаад үүнийг уугаарай” гээд л суучихна. Гэхдээ үеэл бид хоёр лав шийтгэлээ дуустал нь хүлээж үзээгүй. Замын дундаас л нус нулимстайгаа хутгалдчихдаг байлаа. Эцэстээ энэ бүхэн  тоглоом шоглоом болоод л төгсдөг байв. Үүгээрээ тэр бидэнд сонголт хийхийн өмнө сайтар эргэцүүлж байхыг, басхүү аливаа зүйлд тэсвэр тэвчээртэй байхад сургасан юм. Одоо бодож байхад суран бүсээр ороолгуулж байсан үе тэнгийнхэн маань хонгон  дээрээ мэдэрсэн өвдөлтөөсөө болоод юу ч бодох сөхөөгүй нулимс цувуулж байхад бид хоёр ямар гээчийн хэрэг тарьснаа эргэцүүлсэн шигээ шүдэнзний мод өргөөд зогсч байж. Ер нь иймэрхүү төрлийн залхаах арга хүнийг эцсийн дүндээ 75-аар бууж өгөхөд хүргэдэг айхтар шийтгэл шүү дээ. Өсч том болсныхоо дараа би иймэрхүү шийтгэлийг хуулийн байгууллагынхан их хэрэглэдэг болохыг мэдсэн. Мэдээж тэд хоригдож байгаа хүнд эцгийн хайраар хандахгүй нь тодорхой.

Уйлсных нь төлөө шийтгэлээ цуцлана гэж мөрөөдөх ч хэрэггүй. Хэдэн сараар хорьж, хүнийг сэтгэл санаагаар үхүүлж байгаад урьдаас бэлдсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулахаар нэг ирвэл ирнэ. Энэ хугацаандаа ар гэрийнхэнтэйгээ уулзах талаар бодвол та өөртөө сэтгэлийн зовлон л нэмнэ. Өмгөөлөгчтэйгөө ч уулзах боломж өгөлгүйгээр архаг гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн камер сэлгэн хэсүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Ийм нөхцөлд орсон хүн ихэвчлэн хилс хэрэг хүлээхээс өөр аргагүй болдгийг олон гэрч нотолдог. Зарим нь бүр ямар ч хамаагүй мэдүүлэг дээр гарын үсэг зурчихаад батлан даалтад гарахын мөрөөсөл болдог тухайгаа хожим нь ярьсан байдаг. Олны нүдэн дээр ил өрнөсөн, одоо ч өрнөсөөр байгаа зарим хэрэг дээр жишээ авч үзье л дээ.

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчилж хорьсон. Хорьсон процесс нь ч их драмтай өрнөсөн. “Тантай уулзаж гарын үсэг зуруулах гэсэн юм” гэж эелдгээр гуйх дуу хоолойд хэн татгалзах билээ дээ. Л.Гансүх зөвлөх өмссөн хувцастайгаа л очсон хэрэг. Харин нөгөөдүүл нь хонины арьс нөмөрсөн мөрдөгчид байж таарсан. Үг сүггүй л түүнийг барьж аваад хорьчихсон. Хоёр сар гаруй хоригдоход нь АТГ-аас хүнтэй уулзахыг нь зөвшөөрөөгүй. Эрхбиш нэг нь улсын Ерөнхий сайд, нөгөө нь Хууль зүйн сайд нь юм болохоороо Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр бөөн сенсаац дэгдээн  байж нэг эргэсэн. Түүнээс хойш эргэлт оруулах бүү хэл, өмгөөлөгчтэй нь ч уулзуулахгүй байгаа талаар өмгөөлөгч нь ярьсан. Бүр мөрдөн байцаагч нь ч ирж мэдүүлэг авахгүй байгаа гэсэн шүү. Яах гэж хориод байгаа юм бүү мэд. Нотлох баримтгүй барьж хорьчихоод бантсандаа байлгаад байна уу. Эсвэл ингэж удаан хугацаанд хорьж залхаан цээрлүүлж байгаад хэргийг нь хүлээлгэх уламжлалт аргаа хэрэглэж байгаа юм болов уу.

Аль нь ч байсан хүнийг нийгмээс нь тусгаарлаж, ганцаардуулан хорьж цагдана гэдэг ямар ч ял шийтгэлээс илүү хүнийг тарчилгаж байгаа хэрэг. Харамсалтай нь энэ бол манай цагдаа, АТГ гээд хуулийнхний хэрэглэдэг үндсэн арга. Уг нь манай “Милиция” чинь “Полиция” болоод удаж байгаа. Өөрөөр хэлбэл, цэргийн зохион байгуулалттай буюу босоо удирдлагатай “Милиция” байхаа больж оронд нь иргэний зохион байгуулалттай буюу хууль биелүүлдэг “Полиция” болсон. “Милиция” бол даргын үзэмжээр асуудлыг шийдэж болохоор байгууллага байсан. “Хүн бууд” гэвэл буудах л үүрэгтэй байсан. Харин “Полиция” бол удирдлагын тушаалыг хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг эргэцүүлэх ёстой байгууллага. Хууль юу гэж шаардаж байна түүнийг л биелүүлэх ёстой болохоос дарга юу гэсэн болгоныг биелүүлэх ёсгүй. Хуулиараа бол хүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ингэж олон сараар хорьж цагдах хориотой л баймаар. Тэгэхдээ бүр хүнтэй ч уулзуулахгүй, байцааж мэдүүлэг авахгүйгээр хорино гэдэг хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа хэрэг шүү дээ.

“Сод-Монгол”-ын Ц.Анандбазар гэдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад гарч ирэхэд нь тосч байгаад л баривчилсан. Хоёр сар гаруй хэл үггүй хорьж байгаад л сулласан. Энэ хооронд нэр дэвшигчийн үнэмлэх нь хэнд ч хэрэггүй цаас болж хувирсан. Хорьсон зорилго нь бараг энэ л байсан болов уу. УИХ-ын сонгуулийн өмнө баривчилж, УИХ-ын сонгууль дууссаны дараа сулласан гэдэг нь өөрөө факт.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсны холбогдсон хэрэг дээр ч гэсэн иймэрхүү зүйл гарсан. Энэ хэрэгт нэр холбогдсон “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр гэдэг залуугаас мэдүүлэг авалгүй найман сар шахуу хорьж байгаад шүүхээс ял өгчихлөө гэсэн яриа хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр хуулийнхний энэ мэт увайгүй үйлдэлтэй нүүр тулах эрсдэлтэй нөхцөлд аж төрж байгаа. Сүүлийн үед дэлхий нийтээрээ сармагчинг торонд хорьж, элдэв туршилтад ашиглахын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа юм билээ. Харин манайд бол хүнийг торонд хийж хорьчихоод хэдэн сарын дараа хэргээ хүлээхгүй байхыг чинь харъя гэх маягаар эрүүгийн байцаан шийтгэх “туршилт” хийж байгааг юу ч гэхэв дээ. Сармагчинг бодвол монгол хүн чинь Үндсэн хууль болон дагалдах бусад хуулиар хамгаалагдсан субъект шүү дээ.

Гэтэл иргэн хүний эдлэх ёстой эрх тунхаг төдий үйлчилж, эсрэгээрээ хуулийнхний эрх мэдэл хэлбэрэлтгүй үйлчилж байна. Ийм байхад бид амьтны эрхийг хамгаалах талаар юм дуугараад ч яахав. Ядаж л хүний эрхээ дээдэлдэг болчихоод дараа нь энэ талаар ярья.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ganaa (September 27, 2014 5:03:09 pm )

    uneen unen ed nar arai dendej bna huili guil bolj gadaadad garch amidran yavhaasch yaahav gehdee eh orondoo l hun amidarhiig husne

  • Anonymous (September 27, 2014 7:33:09 pm )

    хүний эрх , амьтны эрх хоёроо гэж … 🙂

  • HuuliHoobon (September 28, 2014 6:37:17 pm )

    Atg-n nusgainuudiig neg l odor oorsdiig n ynzlana daa harj baigaarai ta nar ch gesen abgai,huu,ohin toi shuu

antalya rent a car