Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Бургасын сүүл” гэдэг газар 37 настай эрэгтэй Д, 32 настай эрэгтэй А нар халдварт өвчний шинж тэмдэгтэй азарганд хазуулснаар дээрх азаргыг устган дээж авч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон. Тэгтэл үүний маргааш нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Гашуун” гэдэг газар гурван үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байж.
Дээрх малын сэг зэмээс дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд мөн л галзуу өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож дээрх малыг устгаж, ариутгал хийсэн байна. Энэ бүхнийг дахин тоочсон учир нь бидний малын гоц халдварт өвчин хэмээн нэрлэж, орон даяар сэрэмжлүүлэг болгон зарлаж, өчнөөн олон тооны малыг устгалд оруулдаг тохиолдлуудаас зайлшгүй устгалд оруулах ёстой нь зөвхөн галзуу өвчний үед л хийгдэх ёстой байдагт юм. ХХI зууны шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үед мал аж ахуй өндөр хөгжсөн Шинэ Зеланд, Австрали, Бразил, Канад зэрэг улсуудад малын гоц халдварт гэгдэх шүлхий, боом, бруцёллоз өвчтэй малыг хэдхэн хоногт тусгаарлаж эмчлээд л халдварын голомтыг дор нь дардаг болжээ.
Харин дээрх өвчнөөр халдварласан нэрээр ганц ч мал устгалд оруулдаггүй аж. Тэгвэл юм бүхнийг сүүлээс нь туршиж сурсан монголчууд лав л сүүлийн 20 жил боом, шүлхий гэсэн айхтар сүрхий өвчний нэр зохиох нь шахуу хэрэглэж, хэчнээн мянган буянт малаа хоморголон устгасаныг нарийвчлан тогтоох боломжгүй. Угаасаа хээрийн ариун бэлчээрт бэлчин сүрэглэдэг монгол малд халдварт өвчин байх ямар ч үндэслэлгүй гэдэг нь сүүлийн үед тодорхой болж байна.
Харин цоо эрүүл монгол малыг боом, шүлхий, өөр бусад халдварт өвчтэй болгон харагдуулж, вакцин шахдаг томоохон бүлэглэлүүд олон жил идэвхтэй ажиллаж тэрбум, тэрбумаар нь хөрөнгө, мөнгө завшиж байсан нь одоо нэгэнт илэрхий болоод байгаа юм.
Үе үеийн Хүнс хөдөө аж ахуй яаманд малын вакцин гаднаас оруулж ирэх нэрээр хэдэн арван тэрбумаар нь халаасаа түнтийлгэж суудаг сүлжээний мафи байсан нь тодорхой болсон. Тиймээс ч Үйлдвэр, хөдөө аж ахуй яам саяхнаас шүлхий туссан малыг олноор нь устгалд оруулахгүй гэж албан ёсоор мэдэгдээд байгаа. Мал аж ахуйн салбар хувьд шилжснээс хойш манай улсад анх 2010 онд шүлхий гэгчийн голомт илэрч байсан гэнэ. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дорноговь гэсэн зургаан аймгийн хэмжээнд 24000 гаруй мал шүлхийн халдварт нэрвэгдсэн нэрээр, устгалд оруулж байж. Тухайн үед энэ ажилд улсаас 7.3 тэрбум төгрөг зарцуулж, шүлхийн голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шинээр вакцин худалдаж авах, нөхөн олговор олгох болон үйл ажиллагааны зардалд зарцуулсан байдаг. 2012 онд л гэхэд зүүн гурван аймаг шүлхийд нэрвэгдсэн нэрээр онц байдал зарлаж бөөн пижигнээн болж байв. Лав л тэр үед Дорноговьд 19, Сүхбаатарт 434, Хэнтийд 18 толгой мал шүлхийтсэн гэгдэж устгалд оруулан булж дарсан тухай яригдаж байсан. Яг л нөгөө “Нийслэл хүү” кинонд гардаг шиг “Тэмээчин Даншийгийн хоёр атыг харж байж булуулав” гээч нь болжээ. Яг ийм хөөрхийлөлтэй хэлмэгдүүлэлтэд хэчнээн мянган мал өртөж, устгалд орсон нь тодорхойгүй. Энэ бол манай улсын хувьд анхны тохиолдол биш.
Жилийн жилд яг өдийд Сүхбаатар, Дорноговь Хэнтийд малын гоц халдварт өвчин шүлхий гарч гэнэ, түүнийг аймгийн Онцгой байдлын алба, Улсын мал эмнэлгийн газартай хамтран хөл хорио тогтоон, үзлэг тандалт хийн, өвчний голомтод тусгай баг ажиллан ариутгал халдваргүйжүүлэлт явуулж, төчнөөн тооны малыг устгалд оруулж, төдөн өрхийн малыг вакцинжууллаа гэх мэдээлэл чих дэлсээд өнгөрөх нь бий. Үүний дараа 2013 онд дахин шүлхий өвчин дэгдэхэд улсаас 3.4 тэрбум төгрөг зарцуулсан, энэ онд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа дуулдана. Салаа туурайтай малд халдварладаг шүлхий өвчинтэй зөв аргаар тэмцсэн бол ийм их зардал гаргахгүй байсан гэж Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох хэлж байсан. Түүний хэлж байгаагаар цоо эрүүл шахуу монгол малыг өвчтэй болгон зарлаж, ингэснийхээ хариуд вакцин оруулж ирэх нэрээр хэдэн арван тэрбумыг зувчуулан баяжиж суудаг бүлэглэлүүдийн өрсөлдөөн 2013 оноос улам ширүүсэж байгаа аж.
Шүлхий өвчин туссан мал үхдэггүй, хорио цээрийн дэглэмээ зөв тогтоогоод хариуллага сайн байвал эдгэдэг талаар мэрэгжилтнүүд ам нэгтэй ярьж байгаа юм. Энэ бүхнийг судалж мэдсэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр дөнгөж саяхнаас л шүлхийтэй тэмцэх стратекийн баримт бичигт өөрчлөлт оруулж байгаа аж. Энэ өөрчлөлтөд шүлхий туссан малыг буудан хороох аргыг өөрчилж байгаа эсэхийг тодруулбал ҮХААЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Дивангарав “Шүлхийтэй тэмцэх стратекийн баримт бичгийн өөрчлөлтөд шүлхийтэй малыг буудан усгахыг хориглосон байгаа. Мөн шүлхийн голомттой малд нэг бүрчлэн үзлэг хийхгүй, мал нь шүлхий туссан тохиолдолд төрөөс нөхөн олговор олгохгүй. Хорио цээрийн дэглэмийг хатуу тогтоох болно” гэсэн тайлбар өгөв.
Мөн онцгой байдалд уртасгасан цагаар ажиллаж байгаа албан хаагчдад олгох хөдөлмөрийн хөлсийг ч тухайн голомт үүсгэсэн малчдаас гаргуулахад буруудах зүйлгүй юм. Нөгөөтэйгүүр, “Биокомбинат” гэх малын эмийн үйлдвэр Монголд бий. Тус үйлдвэр сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулдаг нь маш бүрхэг болсон. Сураг сонсоход, үйлдвэрийн тоног төхөөрөмж хэт хуучирсан, вирусийн урвалжийг шалгах нөөцгүй, эрдэмтэн судлаачид нь тус тусын мөрийг хөөн одсон зэргээс шалтгаалан үүдээ барьсан юм байх. Үүнийг мөнгө хүүлэгчид овжин ашиглаж ОХУ-аас хугацаа дууссан вакцин оруулан ирж зах зээлд нийлүүлж байгаа нь ч ойлгомжтой зүйл. Хэрэв тийм биш бол Мал эмнэлэг, үржлийн газрынхан “Орж ирсэн вакцинд найдах аргагүй.
Тиймээс хилээр орж ирсэн вакциныг Энэтхэг, Австрали руу илгээж шинжлүүлэх саналтай байна. Эдийн засгийн хувьд гарзтай, нэг тун вакциныг шинжлүүлэхэд дунджаар 600 орчим евро байдаг гэнэ лээ” гэсэн шүү юм яриад төрөөс мөнгө нэхээд сууж байна.
Ер нь ингэхэд хээрийн цэвэр агаарт бэлчиж, өвсний соргогийг идэж, усны тунгалагаар умдаалдаг монгол мал яахаараа халдварт өвчин тусч, түүнийг нь эмчлэх нэрээр гаднаас хэдэн арван тэрбумаар хугацаа нь дууссан вакцин оруулан ирж бизнес хийн баяжицгааж байдгийг нарийвлан тогтоох цаг болжээ. Монгол малыг зориуд өвчлүүлж, олон мянгаар нь устгалд оруулдгийн цаана ямар бохир бизнес нуугдана вэ.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (September 25, 2014 1:34:10 pm )
bichih ugiin hamgiin muuhaig olj bichsen ch setgel hanahgui yum bna,,,,,,,Ene turd yahaaraa niigmiin shaaruud n orj ochij ajilladag bna,,,zavharsan yum
-
өөөөөөөөө (September 26, 2014 9:05:54 am )
энэ сэтгүүлчид малын өвчин гарсан талаар сайтуудад битгий бичиж байл да. гадны мал аж ахуй хөгжсөн улсуудад ч ийм өвчнүүд гардаг . тэд тэр дор нь арга хэмжээг нь аваад өнгөрдөг. дэлхий нийтээр өөрсдийгөө боом галзуутай гээд зарлаад байдаггүй. манай энэ сэтгүүлчид болимоор юм аа. та нар ингээд эх орноо муугаар сурталчлаад байхаар махыг чинь хэн авч идэхийн. нэг л сүржин амьтад. социализмын үед өвчнүүд гарч л байсан. эмчлээд нуугаад өнгөрдөг л байсан. оросууд манай махыг авч л байсан даг.
-
-
zochin (September 25, 2014 2:01:54 pm )
Baktsinjuulsan maliin mahaa ondor uneer hotiin bidend shahaj baigaa hodoonii hun hoguudiig yuanaa…Ta nar unerleh amtlah erhten saitai bol mederch baigaadaa .Mah chanahad yuamar muuhai uner amt baigaag…
-
Anonymous (September 25, 2014 3:04:31 pm )
Бас зөв сэдэв байна Нээрээ л хардах нэг үндэслэл шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (September 25, 2014 8:29:53 pm )
угаасаа л махны том гарууд ченжүүд нийлж өвчин гарсан нэрээр хл хорио тогтоож ма үнэд оруулах мөн вакцин шахаж төрөөс мөнгө саагаад удаж байна шүүдээ энэ амгаланбаяраас үүдэлтэй болов уу отын фракц гэж амшигтай хүмүүс байдаг гэж сонсон в\юм байна тэр бол жинхэнэ мөнгө угаадаг нам харгшалзахгүй ажлаа хийдэг байх гэж бодож байна шүү
-
zochin (September 27, 2014 8:28:01 pm )
tegdeg um genelee…
-
dashbayar (September 28, 2014 6:01:28 pm )
ene talaaraa dotooddoo l helcej yarilcaa bitgii olon niitiin suljeend taviad bai uls oron burt dotoodiin nuuc bh eostoi bizdee.bolson boloogui bugdiign ilchileed bh yamar heregtei yum be dee ter mergejiliinh ulsuudtai l yarilc shugam shugamaarn handaj hatuuhan yarij bai
-
жочин (September 30, 2014 10:35:48 pm )
сүүлий үед л малийн шүлхий,галзуу гэж”дайнаасаа дажин гэгчээр өвчилнөөсөө устгаж дарах нь ихддэг болсон юм со нийгмий үед үхэр шүлхийдсэн гээд шүлс савираад хэвтэж байдаг байсан тариа хийгээд зүгээр болдогол байсан одоол сүр блдог болж
-
зочин (October 02, 2014 11:41:10 am )
ёстой зөв , энэ яг үнэн монгол хүний эрүүл мэндийг малаар нь дамжуулж хордуулж байгаа энэ хужаагийн бодлогыг дэмжиж мөнгө угааж байгаа гэмтнүүдийг зайлуулах цаг болсон. малчид энэ вакцин гэх баталгаагүй хорыг нялх төлөөсөө эхлээд бүх малдаа хийж байна. энэ махыг нь бид идэж байгаа шүү. Үүнийг асуудал болгож дахин сайн хөндөөрэй, Тэгээд энэ вакцин нь малын мах сүү цагаан идээгээр нь дамжиж хүний эрүүл мэндэд нөлөөлж байна. Монголын айл болгонд хорт хавдартай хүн байна. Хавдрын эмнэлэг нарантуул зах шиг хүн нь багтахгүй болсон байна шүү.
-
зочин (October 02, 2014 11:41:59 am )
энэ яаманд хариуцлага тооцох хэрэгтэй. Монгол хүний амь нас эрүүл мэндийг энэ яамнаас нэхэх хэрэгтэй
-
зочин (October 02, 2014 11:53:13 am )
монгол хүн уг нь мах сүү цагаан идээгээ идээд байвал их л үзнэ дэ. даан ч энэ нь бас баталгаагүй болжээ
-
Anonymous (October 03, 2014 9:51:50 am )
ene xarin sonirxoltoi sedev baina sh dee. Setgyylch ta araas ni jaaxan eren survaljlaad bichvel ix yum garna daa.
-
Баттөмөр (October 03, 2014 11:22:08 am )
Хүн хоморголон алдаг нийгэм байсан бол одоо мал алдаг цаг ирээ юу
-
galzuu (October 14, 2014 10:08:28 pm )
bi yag nggd uvchnuur hin uvchilsun
14 Comments