Цөөхөн хэдэн Монголчууд маань дэлхийн тавцанд бага багаар танигдаж байгаа нь бахархмаар. Урлаг, спорт, загвараар дэлхий дахинд данстай олон сайхан залуус бий. Тэгвэл мөн Монгол дуучдаас хамгийн анхны “YouTube” сайтын VEVO-д данстай дуучин бүртгэгдлээ. Энэ бол реппер Ge бөгөөд VEVO-д бүртгэгдсэнээр дуу, клипийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглах боломжгүй болж байгаа юм.
“YouTube” дэх VEVO-гийн давуу тал нь оюуны өмчийг хамгаалахаас гадна хамтлаг дуучдын шинэ уран бүтээл, дуу клипийг хайлтын илэрцэд хамгийн түрүүнд харуулдагаараа онцлогтой юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.