Хувцас бурхан гэж үг бий. Тэгвэл биеийнхээ сайхан хэсгээр гайхуулж, жаахан асуудалтай газраа хувцсаараа “далдалж” болох боломжийн аргуудын заримаас хүргэе.
• Хөх ташаа томтой эмэгтэйчүүдэд хоёр эгнээ товчтой, дунд зэргийн урттай, хүрэм болон хослол зохимжтой
• Булчинлаг биетэй хүүхнүүд мөр нуруугаа ил гаргасан даашинз өмсвөл илүү тачаангуй харагдана
• Босоо судалтай хар хослол таныг илүү өндөр гоолиг харагдуулна. Мөн ганц товчтой хүрэм, урт өмд өмсвөл туранхай сайхан харагдана
• Том өгзөгтэй хүмүүс бариу даашинз өмсөхдөө гадуур нь өгзөг давсан урттай хүрэм өмсвөл тохиромжтой
• Бэлхүүсээ татсан богино жакет хэт том хөхийг сайн далдалж өгнө
• Бүдүүн гуятай бол өвдөг хүрсэн урт пиджак, нарийн өмдтэй өмсвөл зохимжтой
• Урт ханцуйтай цамц, нарийн юбка нь туранхай, жижиг биеийг хэлбэртэй харагдуулна
• Цээж богинотой бол цагаан цамц хагас товчлон өмднийхөө гадуур тавьж өмсвөл зохино
Холбоотой мэдээ
-
Zochin (September 22, 2014 12:56:43 am )
Urt tseejtei hul bogino hun yu umsvul zugeer ve?
1 Comment