Дасгал-1
Алимын хэлбэрийн өөрчлөлтийг зовхины булчингаар дасгалжуулна. Хоёр нүдийг ээлжлэн 3-5 секундын зайтай хүчтэй аниад нээнэ. Энэ дасгалыг хагас минутын хэмнэлтэй 4-5 минут хийнэ. Нүдээ аних үед 1-2 минут нүдний алиманд тойрог хэлбэрийн массаж хийнэ. Дасгалыг өдөр бүр эсвэл өнжөөд хийнэ. Энэ дасгал нь булчингийн хэт хүчтэй агшилтаар алимын хэлбэр өөрчлөгдөхийг засах үр дүнтэй.
Дасгал-2
Амаа жимийн суугаад хүчтэй амьсгал авч гаргана энэ үед уушгинд агаарын солилцоо сайжирч булчинг сулруулдаг. Энэ үед нүдний булчингууд суларч төвийн хараа сайжирна.
Дасгал-3
Нүдний булчингууд аккомодацийг дасгалжуулах 20-30 см зайнд жижиг бичигтэй сэдвийг байрлуулах хүчлэхгүй чөлөөтэй уншина. Үүний дараа сэдвийг нүдрүү ойртуулан хамгйн ойр зайнд унших чадвартай хэмжээнд хүргэнэ. Үүнийг өдөр бүр эхний байрлалаар 2-3 удаа уншиж давтана.
Дасгал-4
Миопийн (холын хараа муу) үед харааны эцэлтээ хамгаалах дасгалууд
- Эхлэх байдал Суугаа байдлаар ширээнээс цээжээ хөндийрүүлж суудалдаа налж амьсгалаа гүнзгий аваад ширээн дээр тонгойх байдлаар амьсгалаа гаргана. Энэ дасгалийг өдөрт 5-6 удаа хийнэ.
- Эхлэх байдал суугаа байдлаар гараа ташаанд авч толгойгоо баруун тийш эргүүлэн зүүн тийш эргүүлэн зүүн тохойг харж тохойг эхний байдалд байрлуулна.
- Суугаа байдлаар нүдээ цагийн зүүний дагуу дараа нь цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Дасгалыг 5-6 удаа хийнэ.
- Суугаа байдлаар гараа сунгаж хурууний үзүүрийг хараад гараа дээш хөдөлгөн түүнийг дагаж дээш харангуут амьсгал авна. зөвхөн гараа дагаж нүдээрээ дээш харангуут амьсгал авна.
- Гараа доош буулгахдаа амьсгалаа гаргаж энэ үед толгойг хөдлөгөхгүй зөвхөн гараа дагаж дээш доош харж 5-6 удаа хийнэ.
- Эгц сууж самбар луу 3-5 секунд харна. Дараа нь хамрын үзүүрийг 3-5 секунд харна.
- Эгц сууж нүдээ аниад долоовор хуруугаараа дээд зовхины орчим зөөлөн харж иллэг хийнэ 30-секунд.
Дасгал- 5
Нүд чийрэгжүүлэх дасгал
Өглөө босоод нүдээ аниад бүх талруу нүдээ хөдөлгөнө. Нүдээ аниад эргүүлэнэ. Энэ 2 дасгалыг 10-удаа хийнэ. Дараа нь нүдээ хүчтэй аниад нээнэ. Хүйтэн усаар нүүрээ угаана. Хагас аяга усанд цай хийж буцалгаад бүлээн болгож цайг дусаана. Энэ 5 дасгалийг өдөрт 2 удаа өглөө орой хийнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.