antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2014 9 comments

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Хөгжмийн зохиолч Бямбабаяр бол Монгол түмэнд зориулж бурхнаас томилогдсон гайхалтай хөгжмийн зохиолчидын нэг гарцаагүй мөн…”

нийтлэсэн Admin

2da26a9ad24a2a6bde14d1787d9661c3881c47aeЗүрхээн би аялгуу болгож баярласан
Сэтгэлээн би хөг болгож хадгалсан
Санаашралаан би онгод болгож туурвисан
Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн
Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт 2014-09-26 нд 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болох юм байна. Хэзээний зангаргатай дуучдын хоолойн чансааг шалгадаг мэргэжлийн , урт настай дуу бүтээдгээрээ УГЗ Б.Бямбабаяр алдартай. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “дууны урлагт шинэчлэл хийсэн хүн” гэж ухаарч байгаагаа хэлсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хөгжмийн зохиолч Бямбабаяр бол Монгол түмэнд зориулж бурхнаас томилогдсон гайхалтай хөгжмийн зохиолчидын нэг гарцаагүй мөн…” хэмээжээ.

Төрийн Соёрхолт МУГЖ Д.Сосорбарам, Бямбабаяр бол тал тал тийшээ халгиж цалгисан цартай том том бүтээлүүдтэй, дуурь дан хөгжимийн болоод морин хуурд зориулсан олон бүтээлтэй баян хүн дээ…гэж энэ салбарын “томчууд” дүгнэчихэж. Борооны дараах мөөг шиг олон дуучид ам барьж бөхийн өргөөг дүүргэдэг бол энэ удаад жинхэнэ дууг амьдруулдаг дууны урлагийн нэрт мастер бөхийн өргөөг нэг орой гавяатуудаар дүүргэх нь ээ.

Чингис Жагаа, Төрийн шагналт Со, уянгын дууны хаан МУГЖ солгой Төмөрхуяг гээд жинхэнэ одууд чуулсан “Эрт буцсан ганганаа” энэ намрын хамгийн нүнжигтэй тоглолт болох нь гарцаагүй юм. Тоглолтонд үе үеийн гавьяатууд, шилдэг дуучид оролцож ая дуугаа өргөхөөс гадна хөгжмийн зохиолч өөрөө дуулах юм байна.

Г.Ганаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • 666 (September 19, 2014 11:07:00 pm )

    Лхавгасүрэн та ёстой голы нь олсон яг тохирсон тодорх хувьцаа, ойлолт өгөөдөхлөө.Санал нэг яв цав нийлж байна.

  • Иргэн (September 20, 2014 1:01:30 am )

    Ёо ёо Шарав байхад энэ хэн бэ? Жанцанноров байхад энэ хэн бэ? Билэгжаргал Чинжигийг яах юм.Бурхангүй газрын бумба галзуурна гэгч болждээ

    • зочин (September 20, 2014 4:33:02 pm )

      Хеерхийдее, манай Чинжиг Билгээ нар маань мен ч гое хумуус байсандаа. Бямбабаяр ч бас их авьяастайшуу. Гэхдээ дууны урлагт шинэчлэл хийсэн гэж Жанцанноров хэлсэн нь нутгийнхаа хууг жаахан дээш нь татах гэсэн санаа юмуудаа хеерхий. Чинжиг, Билгээ нарын уран бутээлийн талаар яагаад ч юм ингэж том юм яриагуй л байдаг юм билээ. Олон авгай сольсон хун найз нехдее мартдаг юм байлгуйдээ. Магадгуй еереес нь илуу алдартай болохоор тэгдэг ч юм билуу??? хэн мэдлээ золиг гэж…

  • ха ха ха (September 20, 2014 1:02:39 am )

    Өөрөө дуулна ч гэх шиг

  • толио (September 20, 2014 1:04:29 am )

    Хөгийн шуналтай тагалцаг

  • eeee (September 20, 2014 10:59:24 am )

    Unen geseen

  • Anonymous (September 20, 2014 1:25:52 pm )

    атаархуу хар тэнэгүүд

  • зочин (September 20, 2014 9:20:13 pm )

    сайхан аялгуулаг дуунуудтай,яахав нэгийгээ магтаа л биз юун их атаархана вэ,Чинзориг,Билэгжаргал нар ч мундаг шүү дээ

  • Шарав (September 20, 2014 11:57:27 pm )

    Яагаад намайг хэлэхгүй бгн, Гэхдээ би Шарав биш түүний фен нь бна. Битгий ингэж нэгнийгээ үгүйсгэж бай хөө.

antalya rent a car