antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2014 Comments are off

Монголын бэлгийн цөөнхүүд ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг тэмдэглэнэ

нийтлэсэн Admin

belegg.jpg.300x0_q85_crop_upscaleЛГБТ төв буюу бэлгийн цөөнхүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Лесбиян, гей, бисексуал, трансжендер, транссекуал, интерсекс нар энэ сарын 19-нөө ирэх сарыг дуустал “ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг тэмдэглэхээр болсон гэнэ. Тэдний гол зорилго нь нийгэмд бэлгийн цөөнхийн талаар зөв мэдээлэл өгөх үүднээс энэ үйл ажиллагааг жил болгон уламжлал болгон зохион байгуулж байгаа гэнэ. Тухайн өдрүүдэд бэлгийн цөөнх хүмүүсийг ямарваа нэгэн байдлаар  ялгавралан гадуурхахгүй байх, тэднийг тэгш эрхтэй болохыг зарлах  аж. “ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлт маргааш “Glamour Art” галерейд19 цагаас болох юм байна. Нэлтэд хүний эрх, иргэний нийгмийн байгууллагууд болон хамтлаг дуучид оролцох гэнэ.

ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Н.Анараа “Монгол улс нь ижил хүйсийн харилцааг 1986 он хүртэл гэмт хэрэгт тооцдог байсан бол 2000 оноос эхлэн ЛГБТ хүмүүсийн шууд болон дам ажилладаг төрийн бус байгууллагууд нээгдсэнээр энэ талаарх хүмүүсийн бодол бага ч гэсэн өөрчлөгдсөн. Гэсэн хэдий боловч өнөөдөр ЛГБТ хүмүүс гэмт хэргийн золиос болсон хэвээр л байна.  Төрөөс ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн хууль удахгүй батлагдана гэдэгт итгэж байна, ЛГБТ хүмүүс бусадтай л адил хүн” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car