Олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк хуудсаар алга болсон хүүхдийг хайж байгаа талаарх мэдээлэл цацагдаж, иргэд түүнийг нь тараан түгээдэг байдал нэлээд ажиглагдах болсон.
Энэ талаар ЦЕГ-ийн зүгээс албан ёсны тайлбарыг хийлээ. Зарим эцэг, эх хүүхдээ алга болоход цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс гадна өөрсдийн цахим сүлжээнд алга болсон талаарх мэдээллийг мөн давхар байршуулдаг. Харин цахим сүлжээнд мэдээлэл нь тавигдсан, алга болсон гэх дээрх хүүхдүүд бүгд олдсон гэдгийг ЦЕГ-ын ХМА-ны дарга Б.Баатархүү хэллээ. Нэгэнт цахим сүлжээнд байршуулсан, олон удаа түгээгдэн тараагдсан мэдээлэл устах боломжгүй учир ийнхүү иргэдийг давхар айдаст автуулж, санааг зовоодог байна.
Мөн тухайн хүүхдийн эцэг эх хүүхдийнх нь зураг одоог хүртэл цахим сүлжээнд тараагдсаар байгаад гомдоллож, тухайн хүүхдийн хичээл сурлага, бусадтай харилцах харилцаанд нөлөөлж, хүмүүс их утасдаж байна хэмээн цагдаагийн байгууллагад ханддаг байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ алга болсон тохиолдолд цахим сүлжээнд мэдээлэл байршуулахдаа цагдаагийн байгууллагатай зөвшилцөж байхыг санууллаа. Фэйсбүүк хуудсаар тараагдаад байгаа, олдсон хүүхдүүдийн зургийг ЦЕГ-ын зүгээс “олдсон” хэмээн тамгалж байршуулжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.