antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2014 8 comments

Г.Сарангэрлээс бусад охид нь зугтаад алга болсон

нийтлэсэн Admin

gbatbay973146698201409180922Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.

Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.

-Шүүхийн шийдвэр хэвээр гарчихлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хурал хэдэн цаг үргэлжлээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ. Бидний татгалзаад байсан шүүгч Б.Мөнх-Эрдэнийн шууд удирдлагад ажиллаж байсан гарын хүн нь шүүх хуралд оролцлоо. Бид анхнаасаа Мөнх-Эрдэнийг энэхүү хэргийг танил шүүгч рүүгээ хуваарилуулах байх гэж хардаж байсан.

Яагаад гэвэл Б.Мөнх-Эрдэнэ шүүгчээс бид 3-4 удаа татгалзаж байсан. Тэгсэн харин С.Соёмбо-Эрдэнэ дээр хуваарчилчихсан байна.

Тэгээд л энэ ч найдваргүй боллоо гэж бодсон нь үнэн болж таарлаа. Уг нь ялна гэдэгтээ итгэлтэй орсон ч Мөнх-Эрдэнэ шүүгчийн хүн байж таараад яаж ч чадсангүй. Одоо Дээд шүүхэд хандах л үлдлээ. Дээд шүүхийн шүүх хуралд таван шүүгч оролцдог. Тэд арай ч гурван шүүгчийг нь “худалдаж авч” чадахгүй байх.

-Ганц худагт хоригдож байгаа Гэрэл энэ хэргийг зохиомол байсан хэмээн мэдүүлсэн гэсэн үнэн үү?
-Анх энэ хэргийг илрүүлсэн гэх Ч.Энх-Амгалан нь өөрөө мэдээлэгчээрээ дамжуулаад манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт турхирсан юм байна гэдэг нь нотлогдчихлоо. Энэ хэрэгт холбогдсон Х.Гэрэл ганц худагт байгаа шүү дээ. Тэр мэдүүлэгтээ энэ тухай ярьсан байгаа юм.

ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албаны дарга н.Чинбат очиж шалгахад би бүх үнэнээ ярилаа гэж гэрэл хэлсэн байна билээ. Х.Гэрэл өмнө нь давтан хар тамхи хэрэглэж байсан болохоор 192.3.4-өөр 10-15 жилийн хорих ангитай зүйл ангиар шийтгүүлэх хэрэгт холбогдсон хүн. Мөн 145.2-оор хулгайн гэмт хэргийн тэнсэнтэй байсан.

Тэгээд Т.Халиун гэх залуугаас удаа дараа хар тамхи авч хэрэглэдэг байсан. Тийм учраас нэг бол 12 жилийн ялаар шоронд суулгана, нэг бол Т.Халиуныг бид нарт барьж өг, Т.Халиунаас хар тамхи худалдаж авсан болоод бидэнд барьж өг. Тэгвэл чамд 1,6 жилийн хорих ял өгнө гэх саналыг Х.Гэрэлд тавьж, Х.Гэрэл ч зөвшөерсөн гэдгээ хүлээсэн байгаа юм.

-Г.Сарангэрэлээс бусад охид нь давж заалдаагүй юм уу?
-Бусад охид нь давж заалдаагүй! Тэд айсан. Давж заалдвал улс төрийн золиос болж балрах юм байна. Хоригдоогүй нь их юм. Тэнсэн харгалзах ял авсан нь их юм гээд зугатаад алга болсон.

Х.Гэрэлийн хувьд мөн л давж заалдаагүй. Анхнаасаа төлөвлөгөөтэй энэ хэрэгт оролцсон учраас 1,6 жилээр шийтгүүлсэндээ харин ч баярлаж байгаа байна.

Н.Алтанцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • dupp dupp (September 18, 2014 12:39:15 pm )

    Temyyjiin saidiin angiin hyyhed biz dee chi. Tegeed l umuuruud yheh gj bgaan huurhii. huuliin salbariin shinechlel ene ter yarij bgaa ni yag Temyyjingiin ygiig toti shig dawtdag hyn

  • болд (September 18, 2014 1:01:27 pm )

    Өмгөөлөгч нэртэй энэ мал хөөрхий охинийг аллаж байндаа нэр хүндл олж байвал энэ нөхөрт энэ охиний цаашдий амьдрал хамаагүй юм байна сарангэрэлийн аав ээж нь энэ нөхөрөөс татгалзаасай

  • zochin (September 18, 2014 2:36:27 pm )

    Ene ih teneg omgoologch ner hvndiin toloo yavj bgaa ni ilt bna. 2016onii songuuliar ner devshine ch geh shig

  • Зочин (September 18, 2014 3:27:35 pm )

    Өмгөөлөгч гэж хэн бэ гэдгээ ерөөсөө ойлгохгүй байна даа.

  • Мөрдөгч (September 18, 2014 4:51:42 pm )

    Энэ өмгөөлөгч чинь хамт хэрэг мөрдөж бгаад 180 градус эргээд өмгөөлөл хийгээд унасан юм уу хаашаа юм бэ?
    Ер нь барилгүй гар байна доо

  • Anonymous (September 18, 2014 9:41:37 pm )

    YUM OILGODOGGUI UCHUUHEN TARHITANGUUD MONGOLRR DUUREN. SARANGERELEES BUSAD NI TENSEN AVAAD HUURHII GANZAARAA HORIH YAL AVNA GEDEG BAIJ BOLOMGUI BGA BIZDEE? SHUUGCH, MURDUN BAIZAAGCH NAR UVUR TURUUNDEE ORZONN BG NI NUUZ BISH SH DEE. TEDEND MUNGU ERH MEDELL L BAIVAL HENII CH AMIDRAL YU CH SONIN BISH. AMIGUI ALBATUUD.

  • hugshin hurandaa (September 19, 2014 3:15:28 am )

    tsagdaagiin ariunbold prokuror erdenebat naad umguulugch batbayar temuujin said 4 mash ih holbootoi shuu tsagdaa nariin utsnii bichleg bol naad 4 iin chin zohion baiguulsan jujig temuujin neree avch garahiin tuld l tsagdaagiin ireeduitei 10 aad zaluu darga nariig shudarga ajilsanii tuluu ajlaas ni halsaad yostoi orond ni hurungulug huujnii hurandaa nariig gargaj irsen shuu dee haramsaltai

  • Зочин (September 19, 2014 3:31:47 pm )

    Энэ нөхөр галзуу юм байна. Шархад хавьцаа байх ёстой хүн Сарангэрэлээр шоудаад байна даа. Анхан шатны шүүхийн шүүгч давж заалдах шатны шүүгчид хэрэг хуваарилаад сууж байдаг юм уу.Энэ хүний яриагаар анхан шатны шүүхийн шүүгч нь Соёмбо-Эрдэнэ шүүгчийн дарга байсан юм байна л даа

antalya rent a car