Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын хоёрны өдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарт тандалт судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар манай улсад худалдаалагдаж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Тус бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог 27 төрлийн будагч бодис долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгөрүүлэгч, таван төрлийн хүчиллэг тохируулагч, найман төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг НМХГ-ынхан илрүүлэн тогтоожээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан тухайн байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон энэ удаад компаниудын нэрийг зарлахаас татгалзсан байна.
Холбоотой мэдээ
-
zochin (September 17, 2014 9:48:03 pm )
teged bid yu idj bolxgvig ni il tod gargad ogochee
1 Comment