antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2014 24 comments

А.Сүхбатын ах А.Батсүх 3 эхнэрийн нийт 7 хүүхэдтэй ч , түүний нууц амраг шуугиан дэгдээв

нийтлэсэн Admin

Untitled-1Манлай уяач цолтой, Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн хүчтэн А.Сүхбатын ах А.Батсүх авгай хүүхний асуудлаар шүүхийн хаалга татжээ. Өөрөө гэр бүлтэй, зургаан хүүхдийн аав энэ эрхэм нэгэн бүсгүйд хоёр үрээ орхин хөхөө шиг одсон байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ гудамжинд гаргахаар улайран дүү А.Төгсбатын хамтаар дайрч давшилж буй юм байна. Бид түүний хоёр хүүхдийг төрүүлэн эцэстээ шүүх шүүхийн хаалга татаж аргаа барж яваа Г.Дүүрэнжаргалын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Арга ядсан бүсгүй нааш харах хүнгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хэнд, хаана хандах учраа ч олохгүй явна.

-Тод манлай уяач А.Батсүхтэй анх яаж танилцсан бэ. Гэр бүлтэй хүний ард дахиад гэр бүл байна гэхээр итгэмээргүй юм. Хүүхдүүд чинь ч том юм байна шүү дээ. Хамт амьдарч байгаад салсан юмуу? 

-Монгол Улсын тод манлай уяач Батсүх бид хоёр 2006 онд танилцсан.  Манай ах уяач. Би ахынхаа уяан дээр очдог, моринд их хорхойтой. Тэгж байгаад л танилцсан юм. Бид  2007 онд охинтой болж, 2009 онд хүү гарсан. Хэсэг хугацаанд л хамтран амьдарсан. Цаанаа гэр бүлтэй хоёр гэрийн наана цаана гээд явдаг байсан. Би солонгост олон жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Надад Батсүхээс өмнө гэр бүл байгаагүй. Анх хүүхэдтэй болчихлоо гэхэд болно, бүтнэ гарга гэсээр байгаад гаргуулсан. Би ч авахуулж төвдөөгүй. Анхны хүүхэд охин байсан болохоор дараа нь хүү гаргаж өг гэж шалаад тэгээд хүү маань төрсөн.

Өөртэй чинь танилцаж байх үедээ эхнэрээсээ салчихсан байсан уу?

-Салаагүй. Ер нь бол гэр бүлтэй л байсан. Тэгсэн хэрнээ л болно, бүтнэ хүүхэд бол бурхнаас өгсөн бэлэг энээ тэрээ гээд л. Миний ч бас толгой эргэсэн байсан байх.

Тэр хүн өөрөө хэдэн хүүхэдтэй хүн бэ?

-Би таван хүүхэдтэй байхад нь танилцсан юм. Сүүлд нэг хүүхэд гараад зургаан хүүхэдтэй болсон гэж сонссон.

Гэр бүлийнх нь хүн нь та хоёрын харилцааг мэдэх үү?

-Мэдэхгүй. Саяхан өөрөө хэлсэн юм билээ. Миний талаар эхнэр нь мэдчихээд утасдаад, намайг элдэвээр хэлээд, доромжлоод л /уйлав. сурв/ Намайг дарамталдаг. Бид хоёрын дунд ийм явдал үүссэн ч гэсэн би тэр хүний нэр төрийг бодоод дуугүй байя гэж бодсон. Амаа хамхиад л. Ингэж бодсон нь миний алдаа байсан юм билээ. Би хоёр хүүхдийнхээ төлөө л ингээд яриад сууж байна. Яагаад миний хоёр хүүхэд  ийм хэцүү байдалд амьдрах ёстой гэж.  Би одоо хувиараа бизнес эрхэлдэг. Жижиг сажиг ажил чадлаараа л хийж байгаа ч үнэндээ хүч хүрэхгүй байна. Тэр хүн гэтэл огтхон ч тусалдаггүй. Хүүхдүүддээ төрсөн цагаас нь памперсыг нь ч авч өгч байгаагүй. Өөрөө бол сонин, сэтгүүл дээр мундаг сайхнаар гардаг.

-Яагаад эргээд холбогдохгүйгээр салах болов оо?

-Хоёр хүүхдээ харж үзээч, тодорхой хэрэгцээг нь анхаараач гэсэн чинь л чадахгүй гээд зугтаж эхэлсэн. Яагаад надад ингэж хандаж байгаа юм гэсэн чинь чамд ч буруу байгаа, надад ч буруу байгаа ухааны юм ярьж булзааруулаад. Би хэлсэн, өөрийг чинь өнөөдрийг хүртэл харлаа. Миний хүүхдүүдэд яг харж хандах, анхаарал халамж хэрэгтэй үе нь гээд. Тэгээд бүр болохгүй бол хуулиндаа байдаг юм байна, тэтгэлгийнх нь асуудлыг шийдэд өгчихөөч гэж хэлсэн. Тэгээд хоёулаа илүү дутуу асуудлаа болъё оо. Өөртэй чинь маргаад байх ч хэцүү юм байна гэж би зөндөө учирласан. Гэсэн ч шүүхдэхээр болсон. Тэр хүн ухамсараараа юу ч өгөхийг хүсээгүй.

-Шүүх дээр одоо асуудал ямар шатандаа явна?

-Би Баянзүрх дүүргийн шүүхэд тэтгэлгийн нэхэмжлэл гаргасан. Батсүх шүүхийнхэн шийдвэр гарчихвал би тэтгэлгийг бөөнд нь олгоно гэж хэлсэн байгаа юм. Тэгээд намайг залгахаар утсаа авахгүй, холбогдох боломжгүй. Өөрөө шүүх дээр ч ирдэггүй, нэр төрөө бодоод. Төлөөлөгч гээд өмгөөлөгч явуулчихдаг. Шүүхийн шийдвэр миний талд гараад сар гаран болж байна. Хоёр хүүхдийн маань тэтгэлгийг 18 нас хүртэл нь олгоно гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.

-Арай ч шүүхийн шийдвэрийг зөрчихгүй байлгүй дээ. Та бас орон байраа алдах дээрээ туллаа гэж эхэнд ярьсан. Энэ талаар тодорхой яриач?

-Сүхбат аварга өөрийн 120 мянгат дах гурван өрөө байраа Батсүх ахдаа, өөрөөр хэлбэл манай хүүхдүүдэд зориулж өгсөн юм. Тэгээд тэр байрыг нь зараад би нэг өрөө байр авсан. Үлдсэн мөнгийг нь дүү Төгсбат нь авсан юм. Гэтэл одоо Төгсбат миний амьдарч байгаа байрыг авна гээд шүүхдээд байгаа юм. Би аргаа бараад Батсүх рүү тухайн үед хэлсэн ч Төгсбат өөрийнхөө юмыг авах гэж байгаа бол би мэдэхгүй гэж хэлсэн. Би одоо хоёр хүүхэдтэйгээ гудамжинд гарахаар болоод байна. Хан-Уул дүүргийн шүүхэд Төгсбат нэхэмжлэл гаргаад намайг шүүхэд өгчихсөн байсан.

-Нэгэнт танд Сүхбат аварга байр өгсөн нь үнэн юм чинь шүүх арай ч хоёр хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй хүнийг гудамжинд гаргахгүй байлгүй дээ?

-Шүүх миний талд шийдсэн. Батсүх хоёр хүүхэддээ энэ байрыг авч өгсөн нь үнэн юм байна аа гээд. Төгсбатыг хоёр хүний дундуур орсон гэж үзээд Хан-Уул дүүргийн шүүх миний талд шийдэж өгсөн. Гэтэл тэр давж заалдаад Нийслэлийн шүүх рүү шилжүүлсэн. Та нар ичихгүй бол би ичихгүй хэвлэлд хандана, хоёр хүүхдийн чинь яаж амьдарч байгааг олонд дэлгэнэ гэж би хэлсэн. Би хоёр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэтэл Батсүх, чи хүссэнээ хий. Хийсний дараа харин би чамайг зүгээр орхихгүй гэж хэлсэн. Бүр би чиний биед халдахгүй юмаа гэхэд зүгээр орхихгүй гэж байгаа юм даа.

Итгэмжлэгдсэн өмгөөлөгч нь, одоо авгай нь мэдсэн юм чинь айхгүй гэж байна лээ гэж над руу тохуу хийж байгаа юм шиг үг чулуудсан. Би амьдралынхаа долоон жилийг ийм асуудал дунд өнгөрөөлөө. Одоо шантарч байна.

-Одоо та хүүхдүүдтэйгээ байрандаа амьдарч байна уу?

-Одоо амьдарч байна. Гэхдээ давж заалдаад миний эсрэг шийд гарчих юм бол Батсүхийн авгай залгаад байраа авья, түлхүүрээ өг гэхээр нөхцөл байдалд ороод байна. Одоо ч тэгж хөөж туугаад байдаг юм чинь. Тэгээд л би хэвлэлд хандаж байгаа юм.  Шүүхдээд ялах юм бол чамд тэтгэмжийн мөнгө, төгрөг өгнө. Тэрнээс наана би чамд сохор зоос ч өгөхгүй гэж Батсүх хэлж байсан. Тэгсэн атлаа шүүхэд надад тав, зургаан сая төгрөг өгдөг гэж сайхан сайхан юм бичээд өгсөн юм билээ. Миний энэ ярьж байгаа бүх зүйл үнэн.  Сүхбат ахынхаа хажууд тийм биш, та нар хоорондоо муудалцсан ч гэсэн хүүхдүүдийг ийм байдалд байлгаж болохгүй гэж хэлдэг.

-Уучлаарай, та анх яагаад тэр хүнтэй дотносох болов. Гэр бүлтэй гэдгийг нь мэдэж байсан байж ийм алхам хийсэн танд ч бас буруу байгаа л байх?

-Тийм мэдэж байсан. Миний ч бас алдаа байгаа л даа. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Дарханд хүрээд ир, энд байр авчлаа, сайхан амьдарья гэж хэлж байсан. Тэр үед би яваагүй. Тэр хүн ч гэсэн над шиг сэтгэл нь хөдлөөд л хамтдаа тодорхой хугацааг өнгөрөөсөн байлгүй дээ.

-Ар гэрийнхэн чинь энэ асуудлыг яаж хүлээж авч байна. Та түрүүнд уяач ахынхаа тухай яриад орхисон?  

-Тод манлай уяач Онон манай хамаатан. Жил болгон наадмын талбай дээр Батсүх манай ахынхтай хаяа дэрлээд бууж байгаа. Тэгээд би цагаан сараар очихдоо ийм болоод байгааг Онон ахад хэлсэн, их гайхсан байдалтай хүлээж авсан. Манай гэрийнхэн намайг өөрөө л асуудлаа шийд гэдэг. Төгсбат нэртэйгээр нь ерөнхийлөгчид хэлээч гэж намайг доог тохуу болгосон. Өөрөө ах нарынхаа арын албанд зараалд явдаг тодорхой ажилгүй хүн байгаа юм. Адилхан эрхэлсэн ажилгүй, байр суурьгүй байж чадлаа эм хүнд гаргаж байгаад нь би гомдолтой байгаа.

-Батсүхийн ээж нь таныг мэдэх үү. Мэдээж энэ олон жил болоход анзаарсан байж таараа?

-Батсүхийг гэрийнхэн нь Тангаа гэдэг, ээж нь Тангаагийн хүүхэд чинь долоо болчихсон уу гэж нэг удаа асууж байсан гэсэн. Ээж нь юу ч хэлдэггүй. Нэг удаа цагаан сараар хүүхдүүдээ эмээ дээр нь авч очиж байсан. Мөөеө мөөеө гээд манай хүүг өхөөрдөөд л. Манай хүү бөхөд их дуртай. Батсүхийг ч гэсэн гэрийнхэн нь барилдуулах сонирхолтой байсан юм билээ. Баянзүрх дүүргийн шүүх дээр хэлж байгаа юм л даа. Энэ хүн морь уядаг, энэ их мөнгө нь хаанаас гаргадаг юм гэж. Батсүх хэдэн ээлжийн машин, орон сууцтай. Хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг нь тогтоолгоод хэл амгүй өгчих болов уу гэж би энэ хүнийг удаан харлаа.

Миний хоёр хүүхэд хэцүү тарчиг байдалтай байна, эцэг нь боломжийн амьдарч байгаа мөртлөө. Би ганц эмэгтэй хүн тэр болгон хүрэлцэхгүй байна. Томоо сургуульд зөөнө, бага маань цэцэрлэгийн насных. Хүүдээ цэцэрлэгт явуулах гэсэн юм гэсэн чинь, чи хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л дээ гэж хэлсэн. Арай ч тэгж хэлж болмооргүй юм. Батсүх саяхан хүртэл утасны ярианы төлбөр сард 300 мянга гардаг, хэдэн азарга адуутай гэж ирээд ярилцлага өгсөн байсан. Тийм хангалуун хүний ард төрсөн хоёр үр нь бүлтийтлээ хараад сууж байхад тоохгүй, бүр гудамжинд гаргах нь. Би маш их цөхөрч бас шантарч байна.

Ярилцсан У.ЦАХИРМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (September 12, 2014 3:58:46 pm )

    Энэ Сүхбат, Батсүх гэж заваан юмнууд доодохоо захирч чадахгүй энд тэнд эцэггүй хүүхэд гаргуулаад л явах юм. Үнэхээр шившигтэй. Монголд 2 ба түүнээс дээш эхнэртэй болох хууль яригдвал энэ мэтийн балиар амьтад хамгийн түрүүнд зөвшөөрөх байх даа. Сайхан бөх байлаа гээд яадаг юм. Хуншгүй загнадаг муусайн юмнууд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж чадахгүй. Жигшиж байна!

  • Zochin (September 12, 2014 4:38:04 pm )

    Ehnerteig medseer bj yavaldaad huuhed hurtel gargana gedeg chin mash nuu emegtei bn

  • DJ (September 12, 2014 5:00:51 pm )

    Geendee ch goondoo ch gegcheer yum l bn. Gehdee l mah tsusnih n tasarhai gej garchaad bhad yasan hvni vnergvi hunshgvi amitan be.uydag azarganaasaa dor setgehvitei amisgaa yu naadhi chin

  • Зочин (September 12, 2014 5:12:04 pm )

    Батсүх Дүүрэнжаргал 2-уулаа дүүрчихсэн 2 бна эхнэртэйг нь мэдсээр байж явалдаж байгаад хүүхэд гаргадаг дүүрэнжаргал бүр тэнэг гэхдээ 2 нялх хүүхдийн буруу байхгүй байраа авч үлдэх нь ч өнгөрсөн байх ямар ч байсан тэтгэлэг бол авах ёстой өдий болтол байраа нэрэн дээрээшилжүүлж авахгүй юу хийж байсийн надам хэсч морины уяагаар найралж явахын оронд, Онон уяачын дүү бол бас яадагаа алдаж тартагтаа тулсан хүн биш л байх

  • зочин (September 12, 2014 5:40:56 pm )

    арай ч дэндүү муухай хүн юм аа хог түүдэг амьтадаас ч долоон дор тэд чинь ядаж л үр хүүхдээ чирээд явж байдаг юм. Гэтэл ийм хангалуун амьдралтай баян тарганаа гайхаад байж өөрийн төрсөн хүүхдээ хаяж байдаг арчаагүй амьтан юм даа. Нохой ч төрсөн гөлөгөө хаяхгүй

  • зочин (September 12, 2014 10:08:13 pm )

    Энэ хуухэн ч бас нэг дурны хонгио байнадаа. Эхнэр хуухэдтэйг нь мэдсээр байж хохь чинь. Тэр Батсух гэдэг мунаг эрээр хоер хуухдийн алиментийг нь телуулэх л хэрэгтэй болждээ шуухийнхээн!!!

  • cuxbat (September 12, 2014 10:30:28 pm )

    ter durni xongiod tetgelkeg ogolgui yaxavee manai ax gej neg zagtnsan durakin xolion bantang odoo yanaa taminee bi oorigo yay gej bxad xe xe

  • mergen (September 13, 2014 5:03:40 am )

    hun chanariin hugarhai ch alga daa, ene buh, uyach hoyort. Jigshin zevuutsej bna!

  • kkk.. (September 13, 2014 8:28:37 am )

    temeenees tom temdegtei gedeg shig mongol dayaraa ehnertei olon huuhedtei ailiin nuhur gedgiig medseer baij 2huuhdig ni gargasan ene huuhnii 100 huvi buruu.bair baitugai busad orond bol shiitgel huleeh estoi.uuruu buruutai uchraas gargasan huuhduudiinhee huvi zayag uuruu hariutsah estoi.hunii ah duu naryn huls hucheer avsan bair orond shunah hereggui,butsaaj uguh heregtei.ene bol shudarga zuil hiij yarij yavaa busgui bn.suuliin ued iimerhuu avgai huuhnuud ih olshirch baigaa,busdad ni surgamj bolog.

  • Horongo mongotoi busadiineriin hormoi dor amidragch YUMJIRMAA nart .Haraal hiilgeed nemergui eej chin ooroo ur achaa gemteenee ho. (September 13, 2014 9:18:34 am )

    5 n huuhediig onchruulj etsegtei ni zavhairch gergiig ni doromjilson uildeliig bie setgeleeree haruulchihaad.Odoo uilan duulj ulin duulaad yuahav dee. Iim baliar horongo hormoi harj busadiin ger bul uimuulj huuhed toruulsen yumnuudad ov horongo huvaahgui baih ni zov.Harin 2 huuhenii hoorond joroolj olon huuhed chihegch er buh horongoo anhnii batalgaat ehner ur huuheddee ovluuleh heregtei.Ger buliin huulid iim changa zaaltiig oruulaachee. TEGVEL horongoo aldahaas aigaad zambaraatai bolno. Zavhai emsuud yu ch oldohguig medeed busadiin nohoriin huuhediig gargachihaad tansaglaj chadahguigee oilgono shuu dee. Medseer baij hunii nohortoi nohtsoj huuhed ehneriig ni gutaasan nugelee edlej ehleh chin ene shuu dee.

  • Zavhai huuhenuud yuadaj zov uhaarch amidar. (September 13, 2014 9:42:49 am )

    Busadiin nohortoi hamtran amidarch huuhed toruulsen bol hohi chin. Butach huuhedee ooroo husch gargasan bol ooroo tejee. Ger buliin huuliar iim yumnuudad yl onooh heregtei. Ger bul salalt ur huuhed onchruuldeg asuudaliig iim zavhai huuhenuud ih gargadag. Ed nart busadiin saihan amidral ur huuhed onchruuleh yu ch bish. Yunii tuld ger buliin batalgaa baidag yum be.Ach holbogdoliig ni ondor bolgooch.Solongosiin ger buliin huuliig sudlaachee.

  • zochin (September 13, 2014 10:57:02 am )

    ter ih bayan hun 2 huuhdiinhee tetgemjiig uguh heregtei shu de aldart uyach mini ur huuhed chin gudmand garah duhuj bga ym bishu avraga suhbat min tanai udamiin 2 huuhed gudamjni huuhdiin toog 2 oor nemegduuleh bolj bga ym bishu mori tamalsan aldart uyach huuhduuddee tetgemjiig ni hel amgui uguuchee

  • ухаараачээ хүүхнүүдээ. (September 13, 2014 2:12:41 pm )

    Одоогийн ухаан муутай, гажиг хүүхнүүдийн нэг байна даа. 3-4 биш бүр 6 хүүхэдтэй, 1 эхнэртэйг нь мэдсээр байж өөрийгөө ингэж ЯЛЛАХ гэж…… Монголд ийм БАЯН гэх мунаг эрчүүдийн хүслийг нь хангаж, хүүхдийг нь гаргаад тэтгүүлээд явж байгаа завхай хүүхнүүд бишгүй байнаа. Хэнээс ч айхгүй амар амгалан, бие биенээ хайрлаад 2 идэхгүй, хоосон хонохгүй амьдарвал хаана ч яахав дээ. Хүн ядуугаасаа ичиж биш мэдлэггүй, боловсролгүй, мунхагаасаа ичиж амьдардаг байгаасай.

  • Баагий (September 13, 2014 6:32:14 pm )

    Сүхбат ,Батсүх гээд хоёр юм дандаа айлын жаахан хүүхдүүд бузарлаж явдаг яасан сонин юм бэ энэ хоёрыг хэн хайрлаад байгаа юм .Боовоо захирч чадахгүй байж энэ хоёрыг тэнэгүүд л хайралдаг бахдаа Сүхбат гэж гаж донтон

    • Anonymous (September 14, 2014 11:30:51 pm )

      huurhiis,udam sudraaraa dooguuraa joroo yumaa gej…

  • hov (September 13, 2014 7:45:47 pm )

    doodohiig ni tasal

  • Aza (September 13, 2014 8:05:32 pm )

    E

    Ehe 2 hugsih moriig zasbal taarha.ye ni uhgursuh 2ubgun

  • kkkkk (September 13, 2014 8:37:02 pm )

    haha. Darkand chin olon ch ailiin nuhruud ene metiin yanhan huuhnuudiin doodohd ni bolood bair sav avch amidralaa alddag gazar boljdee. Etsest ni ger bul deeree ochiod uuchlal guij amidradag tsag boljee. hen hen ni busar hereg hiisen bj saihan um hiisen ayatai yundaa hudlaa shantarsan ene ter shuuh tsagdaa yaridagiin, hiisen uilee idleh heregtei sh de

  • kkkkk (September 13, 2014 8:39:19 pm )

    busar uil hiij olson huuhdee uuruu l usguh heregtei gej bodoj bna da. ehnereesee salsan bsan bol ch hamaa alga aa. saltaagaa l hamhih heregtei bj de. T1

  • od (September 14, 2014 2:43:54 am )

    Amgdral aldaa onootoi l baidagdaa.Ene humuus ching yamar sonin muuhai datartoi bolchihson yum be.

  • zochin (September 14, 2014 7:16:30 pm )

    Od estoi od bolohoor bichij chadsangui dee.kkk Hodoonii er em ynhanuud zalhaachih yum bainal doo . Durlaj gargasan huuhduudee ooroo tejee malaa.

  • Anonymous (September 14, 2014 11:53:31 pm )

    Эд нар естой бутэхгуй улсууд ш дээ хуухэд хйсэн бол арйг нь даах естой биз дээ эр хун шиг бай эм хуний бие сэтглйг ашигалсан бол тулбуруу тулух естой дээр нь уурийн мах цус яасний тасархай болох балчир урээ хаяаж бгааг бодход нойхооноос доор л ухаан муутай эр ба даа энэ цаг уеээс бух юм чинь буруу харж бгаа юм даа 10000ламаар ч 500 буугуур ч буяан хийгээд ч засагдахгуй нугэлтэн боллоо доо бух юм чинь дээр нь ухсэн эцэг увуг дээдэс чинь ч хаяагдаж ур удамдаа гай чирж ирэх чинь энэ дээ нугэл нудээрээ гэж

  • Zochin (September 15, 2014 11:44:25 pm )

    zasaad hongolchih zandan yabag.em ni ch gej em. Negiig l gargana biz 2-g gargaad baihdaa yahabdee..”

  • baagii (September 15, 2014 11:46:38 pm )

    hushig heruul hoyroos chini bolj uyasan morid chini davhihgui,um chini harij uya chini buzartana daa.boov daraltaa tat,bolohgui bol boovoo ogtoluul

antalya rent a car