“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд уран бүтээлийн арвин их олзтой байгаа ажээ. Тэд саяхан “Зүрхэн аялгуу” төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төсөлдөө 50-60-аад оны монголынхоо сайхан хит дуунуудаас шилэн дуулж, DVD болж гаргахаар болод байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, тус хамтлагийн шинэхэн ээж Г.Сүндэрээ нярай биетэй ч өнгөрсөн наймдугаар сард уран бүтээлийн ажилдаа орсон гэнэ.
Тэрбээр ээж болсон сэтгэгдлээ ийн илэрхийлжээ. “Ээж боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Эх хүн болох бол хамгийн гоё мэдрэмж байдаг юм байна. Эмэгтэй хүн амьдралдаа гурван том буян хийх ёстой байдаг гэсэн. Нэгт хүүхэд гаргах, хоёрт ном бичих, гуравт мод тарих. Түүний нэгийг гүйцэлдүүллээ. Ном бичиж чадахгүй юм чинь ном уншья. Намар юм уу ирэх хавраас мод тарья гэж бодож байгаа. Хүүхдээ тээж байх явцдаа эх хүн хүүхдэдээ эрүүл хоол хэрэглэн аль болох хөдөлгөөнтэй байж жирэмсэн байхдаа их жин нэмэхгүй байвал хүүхдээ гаргасны дараа жин хасах бол асуудалгүй юм байна гэж би өөрийнхөө туршлагаас үзэж байна. Мэдээж хүүхдээ төрүүлчихээд хамгийн түрүүнд хүүхдээ л бодон ууж идэж байгаа зүйлээ маш сайн зохицуулна. Эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр тэсвэр хатуужилтай мундаг хүмүүс байдаг юм байна гэдгийг би хүүхдээ гаргахдаа маш сайн ойлгосон. Энэ хорвоогийн бүх сайхан монгол эхчүүдээрээ би бахархсан” хэмэн ярьжээ.
Холбоотой мэдээ
-
зочин (September 12, 2014 3:07:55 pm )
Монголын үрс олон болох болтугай
-
mm (September 12, 2014 3:16:29 pm )
Bayar hurgue
-
нараа (September 12, 2014 9:59:42 pm )
амьдралд чинь аз жаргал хүсье .. уран бүтээлийн чинь ажилд улам их амжилт ..
-
дашка (September 19, 2014 4:02:18 pm )
баяр хүргье хоорхон охинтой болсон уу хүүтэй болсон уу
4 Comments