antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 Comments are off

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ

нийтлэсэн Admin

tsahilgaanНийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/757 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6,0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний эзэмшлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөд шаардлагатай байгаа 81 765 900 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг үүрэг болголоо.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car