Чингэлтэй дүүргийн нутаг Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун замд энэ сарын 5-ны 01:30 цагийн үед марк, дугаар тодорхойгүй автомашин нь нэр хаяг тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийн эзэн холбогдогчийг эрэн сурвалжилж байгаа аж. Иймд энэ хэргийн талаар мэдэж байгаа иргэд иргэний үүргээ биелүүлж Нийслэлийн Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаарын утсаар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд очиж уулзаж болох нь ээ. Дашрамд дуулгахад хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 09, 2014 4:27:05 pm )
энэ замд дандаа хойд талынх нь дугаар байхгүй аксент, приус, элэнтра, соната машинууд явдаг, ийм юм болоход зугтах арга нь болчихоод байхад замын цагдаа ер энийг анхаардгүй юм
-
Anonymous (September 10, 2014 8:57:06 am )
гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй ээ
2 Comments