antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 22 comments

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын ард түмэнд хандан хэлсэн үг

нийтлэсэн Admin

527-14067788019eff6d4ed7678P_gs.gifМонгол ахан дүүсээ,

Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.

Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бү­хэн маань шинэ эрч хү­чээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт ит­гэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүт­гэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэл­дэж байгаа их ажил хөдөл­мөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурь­дахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 мВт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс долоо дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн ху­га­­цаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2-хон жилийн хуга­цаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их зам тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ, бид дараагийн хоёр жилд бүх аймгийн төвийг улсын­хаа нийслэлтэй хатуу ху­чилт­тай замаар холбох аж­лаа дуусгана. Зам дагаж хөг­жил ирнэ. Хэдхэн хо­ногийн өмнө нийслэлдээ Богд уулын араар та­вигд­сан шинэ замыг ашиг­лалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ.

Шинэчлэлийн Зас­гийн газар Монголдоо, Улаан­баатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө жилд хамгийн ихдээ 800 мянган метрквадраторон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхнь үүнээс дутахгүй чухал ажил.Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсаан.

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг 2 дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сардаа төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлд­­вэрүүдийг сэргээснээр ба­рил­гын гол материал болох арма­тур, цементийн үйлдвэрлэл гад­­ны хараат байдлаас гарах эх­лэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэ­гийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бүрэн хангана.

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Тол­гойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр кубметан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа.Уг хийгээр Улаанбаатар хотын ду­лаан, цахилгааны хэрэгцээг 30 жилхангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ир­гэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөгийг үлдээж чадсаан.

Валютын ханшийн савал­гаа­наас болж 2000 төгрөгнөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн хоёр жилд мартжээ.

Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хо­рооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн.

Эх орны эрүүл хөрсөнд ур­гасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай,төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломжийг өгч, энэ жил 280 ор­чим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна.

Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаан­баатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтанд оруулж, 10.000 гаруй хүүхэд цэ­цэр­лэгт хамрагдаж, хувийн хэв­шилд 1000 гаруй тусгай зөв­шөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100-хан хо­ногийн хугацаанд нэг мөр шийд­чих юм шиг мушгингуйвуулж улс төржүүлэх боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийд­вэрлүүлэх,
2) Хувийн хэвшлийнхэн биз­несийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажил­лах,
3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий бол­гохыг зорьсон юм.

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн зас­гийн олон чухал асуудлуудыг 100 хо­ногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-н гишүүддээ нам харгалзалгүй баяр­лаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хуга­цаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр замыг бүтээн бай­гуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.

Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.
Бизнесийн орчинг ээлтэй бол­гох зорилгоор том бүтээн бай­гуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.

Бизнес эрхлэгчид, иргэдээ дэм­жих зорилгоор Орлогын тат­вар, НӨАТ-н татваруудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

Далд эдийн засгийг ил бол­гох, баялаг бүтээгчдийг элдэв төрлийн дарамтнаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын бай­гууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуу­лиуд батлагдахад бэлэн боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно.
Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийнүр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.
Монгол ахан дүүсээ,

Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруу­лагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 ли­цензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэ­­дэгдлүүд, гадаад дотоодын хө­рөнгө оруулагчдыг барьсан, хорь­сон тухай мэдээ… Энэ бүх­нийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрс­дийн хармаанд байгаа монгол төг­рөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.
Гэхдээ бид уул уурхайн бү­тээг­­­дэхүүний үнийн уналт, га­даадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан ха­ламжийн уршигт үр дагавар, “үйлд­вэрлэдэггүйн гай”-аас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.
Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ.

Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг үйлчлэх ёстой.

Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруу­лалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюутолгой төслийг гацаа­наас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.

Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийд­вэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр за­мыг гүйцээн барьж байгуулах, урьд­чилгаа төлбөр төлөх, удирд­лага менежмэнтээ хариуцах нөх­цөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.
Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж,том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна.

Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүнд­рэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болох ёстой.
Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.

Олон нийтийн, олон судал­гааны үр дүнгээрулс төрийн тогт­­вортой байдал нь эдийн зас­гийн хүндрэлүүдийг давах гол нөхцөлүүдийн нэг гэж дийлэнх олонх үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй бизээ.

Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бул­тах арга зам болох ёсгүй бөгөөд Гүй­цэтгэх засаглалын тэргүү­ний хувьд өнөөдөр Та бүхэнд хан­­дан дараахь зүйлийг хариуц­лагатайгаар мэ­дэгдэж байна.

Монгол ахан дүүсээ,

Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, ши­нэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Зас­гийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.
Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шант­ралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлд­лээрээ өмөөрөн зогссон Мон­голын бүх иргэддээ талархалаа илэрхийлье.

Олон жилийн урхагийг эдгээж, уршигийг засаж явахадшинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархалаа илэр­хийлье.

Эх орныхоо төлөө эеийг эрхэм­лэж, эвлэж хамтран хоёргүй сэт­гэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархалаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэс­­нийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархалаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байнаа. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай.

Төмөр замын асуудлаа эцэслэж, Тавантолгой, Оюутолгойгоо хө­дөлгөх ёстой.

Өрийн удирдлагын хуулиа баталж, эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.
Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой.

Хөрөнгө оруулалтын ба­тал­гааны сан болон Компанийн биз­несийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой.

Хүүхэд багачуудаа халам­жилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөл­мөрлөж ажил­лаж байгаа хү­мүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.

Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хө­төлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төс­лийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.

Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон до­тор монгол адуу 3 саяд хүрч тоо­логдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүт­гэцгээе.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • ЗОЧИН (September 09, 2014 11:53:09 am )

    Ерөнхий сайдаа таний ард түмэндээ хандаж хэлсэн үгийг уншлаа. Хүн шиг амьдарч, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэлгүй яахав. Гэхдээ таний хэлсэнчилэн ард түмэн бид чинь хүн шиг амьдрах боломж сүүлийн 2 жил эрс хумигдаад байгааг та мэддэг үү? Гадаад вальютын ханшны өөрчлөлтөөс үүдэн өдөр тутамын өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөс өсөж байна. Энэ нь ард иргэдээс шалтгаалахгүйгээр амьдралыг улам доройтуулсаар сэхэл авахад хүнд болголоо. Зөвхөн “Атар” талхыг 680 төгрөгөөр авдаг байсан бол одоо 1100 төгрөгөөр, 1литр сүүг 1150 төгрөгөөр авч байсан бол одоо 2100 төгрөгөөр авдаг боллоо. Гэтэл цалинд ямарч өөрчлөлт орсонгүй. Та үүнийг болгоож үзээч.

  • Anonymous (September 09, 2014 12:34:20 pm )

    Tsalin udakhgui nemnee taivan amgalan baitsgaa

  • Shonh (September 09, 2014 12:50:58 pm )

    Tand amjilt husii bayar hurgii iiiii suuliin ued hidiigeer gadaad zah zeel uul uurhaigaas shaltgaalsan hundrel baigaa ch eh orondoo saihan amidarch bolhiin baina er n tsaashdaa goy hun amidrah nuhtsul orchin burdehiin baina gj hongiliin uzuurdeh gerel asch buur todorch ehellee ene ercheeree ingeed urgshilaad baival bid bidnii eh oron shn bolhnee gj bararlaj harj huleej demjij bga ym mederdeg oilgdog humuus ih bgaa shuu tand amjilt eruul enhkiig husiii bitgii shantaraaraa ym hiij bga hun l shuumjluulh heluuleh ymtai bdgshuude bugdiig harluulah sonirholtoi humuus ih bga medeej urgshaa aaaa

  • Anonymous (September 09, 2014 12:51:42 pm )

    shal teneg yum yarij bhiin ene uniin usult yurunhii saidaas bolood tegeed bna gj heleh geed bgaamuu yurunhii said altanhuyg ih olon yum surj ovoo yum hiilee altanhuyag said mandatugai

  • zochin (September 09, 2014 12:52:20 pm )

    Irgediin amidral doroitoj ymnii une chin arilj ogloo saidaa tom tom ym yrij bhaar irgedteigee oirtoj ajillahaa bod hariutslaga gej neg hatuu ym biishuu

  • Anonymous (September 09, 2014 12:54:45 pm )

    altanhuyg saidaas umnuh jilvvded ulaanbaatar hot gj balgas bolj bsiishdee zam gj tsul nvh gadnii hvnees ihcmeer tegeed ger horoolliinhon maani tvlee nvvrs n tengert hadsan vntei avj chadhguid hvrj bsn odoo arai deer gadnii hench irsen arai nvvr ulaihaarguil bolj bn altanhuygaa demjnee

    • irgen (September 09, 2014 3:00:42 pm )

      medeh ch gvi uym b.na Harin ene hiij bui ajil ni urd taliin ZASGIIN gazar hiij baisan tvvniig l vrgejlvvlen hiij bgaa sh dee. hvnii ajiliig bid nar hiisen gej helehee bolioch. Ard tvmenii ahui amidral vneheer iim baigaagvi arai dendvv baina.

  • Zochin (September 09, 2014 2:44:21 pm )

    Chi hudlaa heleed baidag INEG-iig luibardsan Batmonk iin yliig huchingui bolgoh tanai Said Gansuhiin bag UIH-iin gishuudtei hamtran /yildberchin /Ganbaatartai nileed zutgej bna. Ene luibarchidaas yaj salah be?. Luibarchin BAtmonkiin gar denduu urt bogood mongotei bna. Anhaar!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Zail zail (September 09, 2014 2:51:28 pm )

    haha ene odoo yu veee, Altanhuyagiinh ni hamag tuslah, hamaatan sadan ni comment bichchihsen ymuu haashaa ym, Mandtugai gene uu mal ymuu haashain. ICHIJ AMIDRAACHEE, hamag bulai n delgegdchiheed bhad…heden uyeeree ideh munguu huraachaad zugeer odoo bolson ym bishuu dee , zugeer naad suudlaasaa buugaad uldsen amidralaa shamshigduulsan, idsen munguu ideed hevteesei bilee.hedii boltol nuuree shirluuleed said nertei suuh ym boldoo.

    • irgen (September 09, 2014 3:02:19 pm )

      zov sh dee vnen shvv muusain luivarchid. ingej heleheesee icheesei.

    • амжилт (September 09, 2014 4:32:58 pm )

      чи наад үгээ МАН-ынхандаа л хэл, өмнө нь тийм зүйл хийсэн гээд хэлдээ чи, намын байраа л улам сайхан болгосон байх МАН-хан

  • mur cer (September 09, 2014 3:07:39 pm )

    ard tumen chin uursduu hiij buteej baigaa ymiig uuriin bitgii bolgoj bai

  • анх удаа (September 09, 2014 3:32:04 pm )

    Хаалганых нь хонхийг дарахаар л анх удаа хамтарч байгаа нам болон сөрөг хүчиндээ баярлалаа гэж байх шив. Түүнээс биш өөрсдөөсөө бусдыг муухай, буруу, юу ч хийгээгүй гээд л хар мессежийг та бүхэн их өгсөн, гэхдээ тэр хэмжээгээр бид хүлээж авсан эсэх нь бол эргэлзээтэй.
    Би ч гэсэн одоо, хүмүүс шаардлага тавибал, “та нар яасан их дүрэм, журам мөрддөгийн” гэдэг болсон. Сонсоод, уншаад төрсөн миний бодол ийм байна.

  • unen ug (September 09, 2014 3:40:02 pm )

    Bitii shaa lalaraaa

  • зочин (September 09, 2014 3:40:21 pm )

    бугд худлаа тоо дурьдсан ажил хийсэн хун болох гэсэн л уг байна наад захын жишээ долларын ханшийг хуурамчаар нэмж эдийн засгийг сульдааж байснаа юу гэж тайлбарлах юм бол юу ч хийж чадахгуй амьтан!!

  • баагий (September 09, 2014 4:38:49 pm )

    чи үхсэнээ мэддэг юм, гэрийнхээ эдийн засгийг ч бодож чадахгүй байгаа даа, МАН-хан үнэхээр сайхан намын байр л барьсан түүний оронд нэг ч болов цэцэрлэг барьсан бол хэсэг эцэг эхчүүд ч өдөржин шөнөжин дараалан хүүхдээ өгөх гэж зогсохгүй л байсан даа?? бие биенээ дэмжиж урамшуулна гэж байхгүй яаж идсэн бол гэж бодоод заримынх нь нойр хүрдэггүй байх, хувь хүн өөрөө ямар байдаг яг тэгж боддог гэсэн хөөрхий дөө хэдхэн монголчууд минь дээ

  • бүү шантар (September 09, 2014 4:40:52 pm )

    их зүйл хийж байгаа, шантарч болохгүй улам их амжилт хүсье,

  • altanhuygd (September 09, 2014 6:35:15 pm )

    Er.saidaa bid uneheer elgeeree hebtej or zeelnd barigdaj calingiin hoorond amidarch bainaa bidnii caling dor hayj 50 hubiaar nemj ogooch.tosbiinhon bid elgeeree hebtlee shuu saidaa

  • зочин (September 10, 2014 9:05:21 am )

    100 хоног юу болсон худлаа гоё ярихаас өөр юм алга ЭБОтой адилхан

  • Хуулиа биелүүлдэг хотын иргэн (September 10, 2014 12:40:22 pm )

    Эрхэмсэг Ерөнхий сайдаа. таныг заавал буруутгах гэсэнгүй. Гэвч та хууль зөрчдөг, мөнгө иддэг, ойр тойрныхоо хүмүүсийн бизнест хүч хаядаг. арчаагүй хөгийн амьтан гэдэг чинь хүн бүхэнд ил тод байхад хамгийн сүүлчийн хүн чанараа шавхан байж зүгээр л зайлаад өгвөл нэр төрд чинь хойч үед чинь хэрэгтэй юм сан даа. Таныг би Анх Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байсан туранхай залуу байхаас чинь мэднэ.

  • BI (September 10, 2014 2:31:07 pm )

    IIM HUGATCAAND IIM IH BUTEEN BAIGUULALTIIG URD NI HEN HIISEN BILEE? hOT TCEWER TCEMTCGER HOGJIJ BNA .ENE BOL UNEN. hEREW TA NUDTEI JM BOL MARGALDAH HEREGGUI BNA DAA .IH AMJILT HUSIE

  • fen (September 11, 2014 8:47:20 am )

    Hudalch aaa ard tumnii tarhiig buuu ugaaa. Uuruu barilga barisan zam barisan yum shig saihan avch ugcheee. Dandaa baiguullaguud kontsessiin gereegeer hiisen huush…… chi suudlaaa uguuch. Ard tumen chini sulidaj duuslaaa mal saidaa

antalya rent a car