antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 Comments are off

Түлэнхийн төвийн газраас хумсалсан эмч нараас эзэмшлийг нь эргүүлэн авъя

нийтлэсэн Admin

Tulenhiin tuv0909“Тү­лэнхийн тасгийн барилгын асууд­лыг байнга л ярьдаг. Яриад ямар ажил хэрэг болох биш.
Илүү дутуу зүйл ярьж өөрсдийгөө асуу­далд оруулаад юу хийх вэ

Татвар төлөгчдийн мөн­гийг бүтэн хоёр жил ха­лаасласан “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэг хэн гэгч эрх мэдэлтний өмч хөрөнгө юм бол гэж сонирхох хүн олон.

Учир нь тус эмнэлгийн “халаас”-ны өрөөнд улсын гэх тодотголтой ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн тасаг сард 30 сая, жилд 360 сая төгрөг төлж түмэн олноо эмчилдэг.

Гэтэл өнгөрсөн до­лоо хоногоос эхэлж “Мөнгөн гүүр” эмнэлгийн удирд­лагууд Түлэнхийн тасгийг ирэх сарын 15-ны дотор нүүж, байраа суллаж өгөхийг шаарджээ.

Хоёр жилийн хугацаанд түрээс нэрээр татвар тө­лөгчдийн мөнгийг сааж байсан “Мөнгөн гүүр” эмнэлэг юуны учир Тү­лэнхийн тасгийг ийнхүү ад үзэх болов.

Бид энэ талаар эмч, ажилчдаас тодорхой мэ­дээлэл авах гэ­сэн боловч тус тасгийнхан “Тү­лэнхийн тасгийн барилгын асууд­лыг байнга л ярьдаг. Яриад ямар ажил хэрэг болох биш. Илүү дутуу зүйл ярьж өөрсдийгөө асуу­далд оруулаад юу хийх вэ, мөрөөрөө байсан нь дээр. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж цааргалаж байсан юм. Энэ нь ч аргагүй байх.

Учир нь Түлэнхийн тасгийн асуудлыг хөндөн ярьж байсан эмч нар хэл аманд өртөж, ажлаасаа халагдахдаа тулж байсан гэдгийг зарим ажилчин хэлж байсан юм. Тиймээс бидэнд энэ талаарх мэдээл­лийг өгөх хүн олдоогүй юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Түлэнхийн тасаг байргүй болж байгаа учраас аргагүйн эрхэнд ГССҮТ-ийн нэгдүгээр дав­харт байрлан үйл ажил­лагаагаа явуулахаар болсон гэж хэлж байв.

Юутай ч Монголдоо ганцхан байдаг гэх тодот­голтой Түлэнхийн төв өөрсдийн гэсэн орон байргүй болж олон өвчтөнийг үх­лийн тавцанд аваачихад ойр­хон болжээ гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй биз ээ.

Учир нь өнөөдөр Тү­лэнхийн тасгийн үнэн дүр төрх ямархуу байдалтай байгааг эрх мэдэл бүхий хүмүүс төдийлэн мэдэхгүй. Ийн хэлэхийн учир нь тэд өвдөж зовлоо гэхэд өндөр үнэ өртөгтэй гадны улсыг зорин эмчилгээ хийлгүүлдэг.

Гэтэл бодит байдал дээр борчуудад оногддог ганц эмнэлэг нь түрээсийн байр­наасаа хөөгдөж, ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт бас л айлын шоовдор хүүхэд шиг байх нь. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй байгаа тус эмнэлэг Түлэнхийн тасгийг хажуу бөөрөндөө байлгаж үйл ажил­лагааг нь явуулна гэдэг хэн хүний санаанд багтамгүй зүйл болоод байна. Уг нь цагийн сайханд Түлэнхийн тасаг өөрсдийн гэсэн хоёр давхар байртай, өвчтөнөө хүлээж авах боломжийн олон өрөөтэй байсан.

Гэтэл одоо айл, айлын халаасны өрөө царайчилсаар алсдаа Түлэнхийн тасаг гэсэн нэр томьёо нь хүртэл үгүй болох зам руугаа шуударч байна гэж гэхэд хилсдэхгүй байх.

Ер нь Түлэнхийн тас­гийн барилгын асуудал өнөө хэр нь шийдэгдэхгүй байгаагийн учир нь тус тасагт ажиллаж байсан үе үеийн эмч нар газраас нь дээрэмдэн авснаас үүдэн эмнэлгийн барилгыг энэ онд царцаасан барилгын тоонд оруулсанд буй юм.

Түүх сөхвөл Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 м2 талбайн зөв­шөө­рөлтэй байжээ. Гэтэл одоо дөнгөж 7339 м2 тал­байтай үлдсэн байна. Өөрөөр хэлбэл шунахай сэт­гэлт­­нүүд 9000 м2 газрыг өөрс­дийн хувийн эмнэлгээ барьж, бизнесээ цэцэглүүлэх зо­рилгоор ав­чихсан гэсэн үг.

Хамгийн гол нь 9000 м2 газрын зөвшөөрлийг Ц.Сандуй Нийслэлийн газ­рын албаны дарга байх үедээ 0234763 тоот гэрчилгээгээр олгосон байна.

Үүнээс харахад хо­тын төвд байрлах “А” зэрэг­лэлийн их хэмжээний газрыг хэн нэгэнд олгох болон нөгөө нь өөрийн өмч­лөлд авахын тулд бага­гүй хэмжээний авлигын асуудал үүсгэсэн байх гэдэг хар төрүүлж, олны со­­нирхлыг татаж байна. Тэд үүнтэй холбоотой нуу­цыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жи­лийн хуга­цаатай түр олгосон хэмээн төрд молиго үм­хүүл­сэн байдаг юм.

Түлэнхийн төвийн газ­­­­­­раас хам­гийн анх дээ­рэмд­­­сэн хүн нь тус эмнэл­гийн эмч Р.Шагдар­сүрэн. Тэрбээр тус эмнэлэгт на­саараа шахам ажиллаж буй зөвлөх эмч хэрнээ 2004 оны аравдугаар сарын 6-нд 455 тоот захирамжаар 1200 м2 газрыг хууль бусаар авч, орон сууц барьсан байна.

Мөн тэрбээр дээрх газрыг аваад зогсохгүй иргэн Б.Хандармаад 120м2 газар авч өгсөн нь өдгөө баримтаар тогтоогджээ.
Тухайлбал Ц.Сандуй “Саммид медикал” ХХК-д 930 м2 газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/262 тоот захи­рамжаар зориулалтыг нь өөрчилж барилга барих газар болгон олгожээ.

“Саммид медикал” ХХК-ийн захирал Түвшин­жаргалын нөхөр Батзориг тухайн үед ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байжээ. Тиймдээ түлэнхийн төвийн газраас 930м2-ыг авч, өөрсдийн хувийн эмнэлгээ барьсан түүхтэй.

Мөн “Алтайн тулга” ХХК нь 2011 онд 4024 м2 талбайг эмнэлэг барих зориулалтаар авч байсан боловч өдгөөг хүртэл юу ч хийгээгүй байна.

Эмнэлгийн удирдлагууд энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож хуучин газ­руудаа буцаан өөрсдийн мэдэлдээ авахын тулд өн­гөр­сөн оны есдүгээр са­рын 27-ны өдөр УИХ-ын байн­гын хороодод газар авах тухай гомдлоо хүртэл өгч байсан байна. Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол дээрх газруудыг ГССҮТ-д өмнө нь болон одоо ажил­лаж байгаа эрхмүүд авсанд буй юм.

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед татвар тө­лөгчдийн мөнгөнөөс хэн гэгч эрх мэдэлтэн хувийн эмнэлэгт хэдэн зуун саяар нь өгөөд байна вэ гэдгийг холбогдох албаны хүмүүс илрүүлэн тогтоох нь зүйн хэрэг байх.

Мэдээж жирийн нэг иргэн энэ их хэмжээний мөнгөн дүнтэй түрээсийн байрыг Түлэнхийн та­сагт түрээс­­лэхгүй нь лавтай. Аль эсвэл тус эмнэлгийн эмч нар болон иргэдийн дунд байгаа хардлага шиг газрыг нь хэн нэгэн авчихсан уу, эсвэл мөнгө нь байхгүй юу гэдэг нь асуудал болоод байна.

Түлэгдэж, шаналж зов­сон ард түмэн чинь хаана хэнд хандахаа мэдэхгүй ихэд бэдэрч явна шүү албаны­хаан. Тус төвийн газраас “хумсалж, хулгайлж” олон сая төгрөгийн ашиг олсон нэр бүхий эмч нараас яагаад газрыг нь эргүүлэн буцааж авч болохгүй гэж.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car