antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 Comments are off

Ховд гол дээр усан цахилгаан станц барина

нийтлэсэн Admin

hovdМонгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзан Ховд гол дээр барих усан цахилгаан станцын талаар ярилцав.

М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга хэмжээний талаар ярьж танилцуулав. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол, Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлэв.

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40-өөд километрийн зайд орших Ховд голын хавцалд баригдах усан цахилгаан станц нь 160 сая орчим долларын өртөгтэй бөгөөд 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох ажээ.

Туркийн ZTM компани Монгол орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car