antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 Comments are off

“River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ

нийтлэсэн Admin

rivertoneНарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хорооллын барилга дээр ажиллаж байсан гурван залуу  өчигдөр өглөөний 11.00 цагийн үед арван давхар барилгын найман давхраас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус орон сууцны хорооллыг “S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар “Бо Бэ констракшн” гүйцэтгэж байсан ба хөдөлмөр хамгааллын ямар ч дүрэм журам тэнд мөрдөгддөггүй байсан талаар эх сурвалж хэлж буй юм. Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн, дүүжин шатаар явж байсан бөгөөд шатны бэхэлгээ тасарч доош унасан байна.

Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй өнгөрчээ. Хохирогчдын нэг нь 23 настай О гэгч залуу байсан бол нөгөө хоёр нь ЕБС-ийн сурагч байсан талаар эх сурвалж хэлсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” хэмээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car