antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 1 comment

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ

нийтлэсэн Admin

dashtcholootӨнөөдөр Узбекын Ташкент хотноо насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож билээ. Тодруулбал, Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /57 кг/, Э.Ням-Очир /61 кг/, Гавьяат тамирчин Г.Мандахнаран /65 кг/, олон улсын хэмжээний мастер Б. Анхбаяр /70 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/, Ж. Чулуунбат /125 кг/ нар багтсан юм.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат ажиллаж байгаа аж. ДАШТ энэ сарын 14-ийг дуустал үргэлжилнэ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (September 08, 2014 3:28:17 pm )

    тамирчиддаа амжилт хүсье

antalya rent a car