antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 Comments are off

Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нийтийн бие засах газар барина

нийтлэсэн Admin

citytoiletНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/747 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсаны улмаас санхүүжүүлж чадаагүй Нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гаргаж, баталлаа. СБД, 11 дүгээр хороо, БЗД, 16 дугаар хороонд  368,3 сая төгрөгөөр нийтийн бие засах газар барина. Батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car