antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 24 comments

Н.Ган-Од: Монголыг доргиосон нижгэр хурим хиймээр байна

нийтлэсэн Admin

527-1409881569gannnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnХүн эцэг, эхээ болон энэ биеэ сонгож төрдөггүй нь харамсалтай. Харамсалтай гэсний учир нь ухаан орсон цагаасаа бусдаас өөр бие, сэтгэлийн ялгаанаасаа болж энэ амьдралаа олны хэл ам, хараан дунд өнгөрүүлж яваа нэгэн эмэгтэйг энэ дугаарт онцолж урилаа.

Тэрээр саяхныг хүртэл бичиг баримтан дээрээ эрэгтэй бүртгэлтэй боловч бие сэтгэлээрээ эмэгтэй байсан юм.

Монголчуудаас анх удаа хүйс солиулах мэс засалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од бусдад үлгэр дууриалал болохуйц төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэжээ. Хэр баргийн хүнээс гарамгүй зориг тэвчээр гарган 60 настайдаа 30-тай мэт харагдах болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Жил гаруйн өмнө уулзсанаас хойш үнэхээр хөөрхөн болжээ. Өөртөө сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-Би бусдад таалагдахын тулд биш өөртөө сэтгэл хангалуун байх гэж хүйсээ солиулж, хөх хийлгэж, нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн. 2013 оны есдүгээр сараас эхлэн “Bashuu and implant” клиникт шүдээ янзлуулж байна. Имплант суулгах нь хүний биеийн байдлаас шалтгаалж эдгэрэх явц нь янз бүр.

Залуу хүмүүсийнх хурдан эдгэдэг бол минийх удаан явцтай байна. Миний шүдний хэвийг Солонгос руу явуулсан, ирэхээр нь суулгаад дуусна. Ингээд биедээ хийх өөрчлөлт дуусч байна. Одоо дахин юугаа ч засахгүй. Олон жил хүсч мөрөөдсөн бие цогцсоо бүрдүүлж чадлаа. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.

Үргэлж хэл амны бай болж, муу хэлж, муугаар бичиж байсан ч намайг олны танил болгосон хэвлэлийнхэнд баярладаг. Хэн ч намайг ярихгүй, бичихгүй байсан бол өнөөдөр хэн ч танихгүй.

Хэн ч танихгүй байсан бол би өнөөдөр энэ олон үнэтэй хагалгааг хийлгэж, өөрийгөө бүрэн өөрчилж чадахгүй байсан. Тиймээс надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье.

-Гамбууш мөрөөдлөө биелүүлчихлээ, цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Биеэ засаад гэрээ зас гэдэг биз дээ. Биеэ засчихлаа одоо гэрээ засах хэрэгтэй байна. Олон жил өөрийн гэсэн орон гэргүй явлаа. Байртай болчихвол Монголдоо сайхан амьдармаар байна.

Хийж бүтээх зүйл ч их байна. Хэдийгээр надад гадагшаа гарч амьдрах боломж байдаг ч би Монголдоо хайртай. Өнөөдрийг хүртэл ямар их хэл ам, хэцүү бэрхийг даван гарсан билээ.

Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд эх орноосоо явна гэдэг утгагүй зүйл. Телевизүүд намайг реалити шоунд оролцооч гэж уриад байгаа. Хэрвээ надад хоёр өрөө байр өгнө гэвэл би ямар ч шоунд оролцоно гэдгээ хэлсэн.

-60 настай байтугай залуу хүн зориглож чадахааргүй хүнд хагалгаануудыг сүүлийн гурван жилийн турш хийлгэлээ. Ингэх шаардлага байсан уу гэж асуух хүн олон байдаг?
-Би хүн бүрт таалагддаг ам.доллар биш. Тиймээс бусдын бодол надад хамаагүй. Олон жилийн хүсэл мөрөөдлөө өдийд биелүүлж чадлаа шүү дээ. Хүн бүр намайг арай залуудаа хагалгаа хийлгэсэн бол гэдэг. Үнэндээ нас бол биологийн цаг хугацаа, цаасан дээр байдаг тоо.

Гэтэл нас нь бага ч “дэлбэрчихсэн” охид хүүхнүүд зөндөө л байна. Тэдэнд би үлгэр жишээ болно. Хоёр ихэр хүүхдээ төрүүлж чадахгүй шантрахдаа, хүнд өвчнөөр зовж байхдаа намайг бодож шүд зуун давж гарсан гэж утасдсан хүмүүс бий.

Надтай олон эмэгтэйчүүд утсаар ярьж урмын үг хэлэхэд нь үнэхээр баярлаж урамшиж, өөртөө итгэлтэй болсон. Хагалгааны дараах хүнд үеүдэд хүмүүсийн янз бүрийн муухай комментуудыг унших л хэцүү байсан. Үг гэдэг үнэхээр хүчтэй, сайхан үг урам зориг өгдөг бол муу үг үхүүлдэг.

-Өмнөх амьдралаа одоогийнхтой харьцуулбал танд олон давуу тал гарч ирж байна уу?
-Мэдээж олон өөрчлөлт гарсан. Намайг хүмүүс ажил хийдэггүй, хүмүүсээр ивээн тэтгүүлээд амьдардаг гэж ойлгодог. Гэтэл би тасралтгүй ажилласаар тэтгэвэртээ гарсан. Гавьяаны амралтаа аваад л энэ олон хагалгааг хийлгэсэн шүү дээ.

Миний хуучин амьдрал баялаг туршлага болсон. Би хэзээ ч тэр бүхнийг үгүйсгэхгүй. Олон зүйлийг давж туулсан байна. Одоо шинэ амьдралаа эхлэх гээд бэлдэж байна.

Солонгост хагалгааны дараа дөрвөн сар амьдарсан. Тэр хугацаанд эмнэлгийн нүүр царай болж зураг авалтад оролцсон. Хажуугаар нь шөнийн клубт олон орны бүжигчид дундаас сонгогдон тусгай өрөөнд захиалгаар бүжиглэсэн. Цагтаа тайчихын багш байсан хүний хувьд гоё сайхан биеэ гайхуулан бүжиглэх нь жинхэнэ кайф байдгийг тэнд мэдэрсэн.

Урд нь бүжиглэхдээ хосоороо тайзан дээр тавилттай бүжиглэдэг байснаас тусгай өрөөнд эр хүний урд бүжиглэж, биедээ хүргэж үзээгүй юм. Эмэгтэй хүн ямар гоё, үнэ цэнэтэй, ямар байх ёстойг би тэндээс мэдэрч өөрийгөө олж авсан.

-Гоё сайхан байхад мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Та олон сая төгрөгийн үнэтэй хагалгаануудыг хийлгэх мөнгийг хаанаас олсон бэ?
-Би өөрөө олон жил улсад ажилласан хүн шүү дээ. Байр авчих мөнгөө хагалгаандаа зориулсан байж болно. Доороо есөн дүүтэй, тэд маань тусалсан. Миний багш “Улаанбаатар-Эрдэм” их сургуулийн менежер Булган, “Абука” компанийн Мөнхзул захирал, “Хүүхэд-Ирээдүй” төвийн Сараа гээд олон хүмүүс надад тусалсан.

Хүйс солиулах хагалгаанд дандаа эмэгтэйчүүд тусалсан. Харин дараа нь уул уурхайн залуучууд хөх хийлгэх мөнгө хандивласан. Өөрийгөө өөрчлөх гээд явж байгаа намайг хүн бүр мэддэг болохоор ойлгож, өрөвдөөд тусалдаг байх.

Надтай уулзсан хүмүүс өгөх юмаа олж ядаад л цүнх түрийвчээ ухаад мөнгө өгөөд байдаг юм. Сүүлийн үед хүмүүсийн мэдлэг боловсрол, үзэл бодол өөрчлөгдсөн учраас намайг ойлгодог болжээ. Надад 25-35 насны залуучууд их тусалж байна.

-Нууц биш бол яг ямар ажил хийдэг байв?
-Хүүхдийн урлан бүтээх төв, Спорт урлан бүтээх төвд оёдол эсгүүрийн мастер багш, бүжгийн багшаар ажиллаж байсан. Мөн тайчигч багш хийдэг байлаа.

Сүүлийн 15 жил телевизийн салбарт ажиллаж байна. Хувийн таван телевизийн эфирийг худалдан авч “Бахархал”, “Сэтгэл шингэсэн хүмүүс”, “Олны манлайлал” гэсэн захиалгат хөрөг нэвтрүүлэг хийдэг байсан.

Би олны танил нэр зүсээ ашиглан хүмүүстэй уулзахад надад итгэж ажлаа хийлгэнэ, хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн ажилладаг учраас өнөөдөр хөдөлмөрийн үр шимээ хүртэж явна. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүс намайг хагалгаанд ороход хүртэл тусалж дэмжсэн.

Одоо удахгүй хоёр телевизтэй гэрээ хийгээд захиалгат нэвтрүүлэг хийх гэж байна. Эфирээ авчихсан байгаа. Надтай олон жил хамтран ажилласан 5-6 хүн бий. Тэдэнтэйгээ нэг баг болоод сайхан ажилласаар ирсэн, цаашид ч ажиллана.

-Онгон биеэ үнэ хүргэнэ, үнэ нь өслөө гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр нэг байна. Энэ тийм ч таатай сайхан мэдээ биш санагдах юм?
-Гурван жил дараалан эмнэлгээр явж, олон хагалгаа хийлгэлээ. Одоо биеэ эрүүл болгоод шинэ амьдралаа эхлэх гэж байна. Тиймээс энэ биеэ өндрөөр үнэлж байгаа шүү. Гэхдээ намайг мөнгөний тоо хэлж, залуу хойч үедээ буруу мессэж өглөө гэж шүүмжилж байна.

Би ийм их зовлон туулж, энэ их эрсдлийг давж гарчихаад зүгээр л үнэгүйдчихмээргүй байна. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой. Үнэндээ би өөрийн гэсэн амьдрах байртай л болчих гэж ийм юм ярьж явна. Хэрвээ улсаас харж үзээд байр өгчихвөл надад онгон биеэ үнэ хүргээд байх шаардлага ч алга.

Уг нь миний ор хөнжлийн асуудал бусдад хамаагүй л баймаар. Гэтэл хэвлэлүүд үргэлж л сөхөж суух нь хэцүү юм. Би энгийн тайван амьдармаар байна. Үүний тулд яаж байртай болох нь чухал биш, байртай л болох нь чухал болчихлоо.

-Мөстэй ус асгах аянд гурван улстөрчийг дуудсан байсан. Яагаад тэднийг сонгов?
-Дуучин Н.Хишигдалай гэдэг охин намайг мөстэй ус асгах аянд дуудсан. Толгойгоороо дүүрэн хагалгаатай хүнийг ийм юманд дуудаж яах нь вэ гэж гайхаж байна. Залуу хүүхэд байж хэнийг, юунд дуудаж байгаагаа бодох хэрэгтэй байсан юм.

Санаатай л намайг дуудсан байх. Би өөр дээрээ мөстэй ус асгаагүй, сайн үйлсийн аян учраас хандивыг нь өгсөн. Энэ аяныг үргэлжлүүлэхийн тулд би гурван хүн дуудах ёстой юм билээ. Тэгээд залуу улстөрчдийг сонгосон. Тэд сүүлийн 2-3 жил олны анхаарлын төвд байсан учраас сонгосон юм.

Түүнээс биш надтай ямар нэг байдлаар хамааралгүй шүү. Би өөрөө настай хүн. Энэ дуудлагыг нь ямар эмзэг хүлээж авсан билээ, өөр нэг настай хүн дуудчихвал өнөө хүн нь мөстэй ус толгой дээрээ асгаж байгаад харвачихвал яана.

Тэгээд ч энэ аян залуучуудын дунд явж байгаа шүү дээ. Миний дуудсан улстөрчид надад хариу хэлээгүй ч залуу хүмүүс хандиваа өгөөд оролцсон байлгүй дээ.

-БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ээс дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фотомоделийн шалгаруулалтад эцсийн шатанд шалгарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон гэсэн. Тэр тухайгаа яриач?
-“MGLradio.com”-ийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгээс Солонгосын WONJIN группийн шалгаруулалтад орчуулагч Ариунцэцэг, Бэрцэцэг нар намайг анх холбож өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр энэ нэвтрүүлэгт оролцсон.

Энэхүү тэмцээн Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн. Тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан. 300 орчим хүнээс шилдэг зургаад үлдэж, фото топ моделиар шалгарч гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр нүүрнийхээ арьсыг татуулж, нүднийхээ сул унжсан зовхийг хасуулж, уруулын хэлбэрийг дахин өөрчлөж, селикон суулгах хагалгаанд орсон. Тэгээд “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ийн нүүр царай болж зураг авалтад оролцоод ирсэн.

60 насанд ийм гоё бие, арьс, хөл байхгүй гээд шагшиж байна лээ. Хүмүүсийн суга, тохой, хөл хөгширдөг юм билээ. Гэтэл надад ямар ч хөгшрөлт байхгүй арьс толигор байна. Одоо хагалгаанд орсон хүмүүсийн дэлхийн мисст оролцохоор хөөцөлдөж байгаа. 18-28 нас гэж заасан байдаг болохоор миний 60 нас асуудалтай байна.

-Цаашдын амьдралдаа хэн нэгнийг оруулах бодол байна уу?
-Надад хамтран амьдрах хүн зөндөө олдоно. Хэн нэг хүний хармаанд амьдармааргүй байна шүү дээ. Гэхдээ нөхөрт гарна гэхээр бас эрсдэлтэй. Ядаж 20-30 настай байсан бол асуудал алга. Миний хувьд олон жил ганцаараа амьдарсан болохоор нэг хүний харцаар хөдлөөд байж чадахгүй. Гадаад хүнтэй суугаад явчих ч бодол алга. Хүний нутгийн тансаг харшид амьдарснаас Улаанбаатарынхаа тоосонд дунд гүйж явсан нь хамаагүй дээр.

Замын зардал байр хоол бүгдийг даалгаад Солонгост дөрвөн сар амьдрах гэж үгээ хэлсэн. 90 сая вонны мэс засал хийлгэсэндээ л аргагүй наашаа харж инээж, цаашаа харж уйлж тэнд байсан даа.

-Эмэгтэйчүүд дурламтгай, хайр сэтгэлийг чухалчилдаг хүмүүс. Танд хэн нэгэнд сэтгэл алдарчихаад түүнтэйгээ хамт сайхан амьдрах хүсэл төрж байна уу?
-Одоогоор хагалгаанаас хагалгааны хооронд яваа болохоор хайр дурлал бодох сөхөө алга. Одоо харин гэр орноо төвхнүүлээд сэтгэл зүрхэндээ анхаарна. Эмэгтэй л хүн юм чинь сайхан хайр дурлалтай учраад түүнийхээ гараас хөтлөөд цагаан даашинз өмсөн хуримын ордонд гэрлэхийг хүсэлгүй яах вэ.

Хүний амьдралын утга учир элэг бүтэн амьдрал, үр хүүхэд, гэр бүлийн аз жаргал шүү дээ. Хүүхдийнхээ нусыг арчаад, нөхөртөө хоол хийгээд зогсч байхыг хүсэхгүй эмэгтэй хүн энэ дэлхий дээр байхгүй биз. Ийм жаргал хүн бүрт гүйгээд ирдэг ч юм биш.

Хүүхдээ дундаа хөтлөөд нөхөртэйгөө алхаж байгаагаар ирээдүйн амьдралаа төсөөлдөг. “Нөгөө эмгэн чинь борлогдчихож” гэж шуугихаар Монголыг доргиосон нижгэр сайхан хурим хиймээр л байна шүү. Тэгвэл хүн болж төрсний миний хэрэг гарч аз жаргал цогцолно.

Х.Монголхатан

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • urgen (September 05, 2014 10:40:20 am )

    medrel muut mini reklamdahaa boli chamaig hen toohov zugeer l zugaagaa gargah biz

  • Anonymous (September 05, 2014 12:01:03 pm )

    Gan-Odod bayr hurgie uneheer daichin emegtei shu.Zarim humuus ene huniig buruu oilgood bh yum durtaidaa aagaa bagtaaj yadsanda ingej yvaagui shude oor hen negnii ur huuhed Gambuush shig torohiig uguisgehiin argagui shde

  • Зочин1 (September 05, 2014 12:07:58 pm )

    Хеерхийдее, естой зовсон хун гэж энэ хунийг л хэлэх байх даа. Бид нар еерсдийнхее тухай жирийн л нэг хов ярианд ямар их эмзэглэж суйд болдог билээ? Тэгэхэд энэ хун насан туршдаа элдвээр хэлуулж амьдарсан гээд бодохоор еревдеж бна. Гэхдээ энэ бухнийг даван туулаад енеедер санасандаа хурсэнд нь баяр хургэж аз жаргал хусэж бна. Хэн чгэсэн алдаж онож явдаг нь хорвоогийн жам, тийм болохоор энэ хунийг элдвээр хэлэхийн оронд аз жаргал хусч урам егцгеевел яасан юм бэ!

  • Unshigch (September 05, 2014 2:10:19 pm )

    Xamgiin gol n ta yalsaan.yrt ydaan naslaarai

  • зочин (September 05, 2014 2:48:50 pm )

    Одоогийн залуус эр эмгуй сайн сайхан амьдрал мереедеж хенген аргаар амьдрахыг чухалчилдаг болж. Харин Ганбууш гэж хэл амны бай гэж яригддаг энэ хун жинхэнэ еерийнхее емне зорилго тавьж туундээ хурэхийн телее мен ч их тэмцэж санасан ахсанаандаа хурсэн нь бахдууштай. Зорилготой амьдрахын мен чанар уунд л орших боловуу? Танд амжил хусье!

  • oyun (September 05, 2014 2:58:01 pm )

    ene huniig bichihee bolioch! Huuhduuded muu ulger bolno bizde”. Yu gej urgelj reklamdaad bdg setguulchid ve!

  • bvdvvn miss (September 05, 2014 5:12:58 pm )

    zarim neg hvmvvs yuagaad iim yum oilgohgvi bna

  • Anonymous (September 05, 2014 6:12:37 pm )

    Mundag yumaa amjilt

  • Tuya (September 05, 2014 6:28:25 pm )

    Mundag yumaa sain saihniig hvse.

  • Tuya (September 05, 2014 6:29:12 pm )

    Ervvl enhiig hvse

  • Tuya (September 05, 2014 6:38:41 pm )

    Bayan hvvhedvvdtei Tsogzolmaad bair ugch baihaar ene hvnd uguh heregtei shvvdee bayachuudiig zusardaadl yah yum be

  • oogii (September 05, 2014 7:50:42 pm )

    3 bair avcan geed xutsaad baican .odoo bairgyi geed xutsaad bha.

  • zochin (September 05, 2014 8:33:16 pm )

    Gan-Od oo! Yariltlaga chin bainga ilen dalangui goyo tsoglog baidag shuu. Khairtai shuu!

  • zochin (September 05, 2014 9:58:51 pm )

    Yaag.d zarim neg hvm.s ene hvn.g tegtlee vzen yad.d muulaad bdag yum be hend ch gemgvi harinch setgeliin tenheetei amidarliig uudrug tuulj yawaa l hvn shvde chadaj bna uurtuu setgel hangaluun bolson bol bolj de huurhii harin ter bairnii huwid vnen shde muusain baychiud bolimoor.n icheesei bilee

  • david (September 06, 2014 1:26:29 am )

    Цогзолмаа гуай чинь мэдээж өмнө нь байртай байсан шүү дээ. Одоо бол зүгээр насны эцэст үр хүүхдүүдийнхээ дэргэд ямар л бол ямар хаус сэлгээд жаргаж яваа хүн. Үр хүүхдүүд нь баян. Ийм хүнд байр өгөх нь үнэхээр утгагүй бас авч байгаа нь өгч байгаа нь ичмээр юм. Харин Ган -Од таньд аз жаргал хүсье. Та бол үнэхээр гайхалтай зориг тэвчээр, хүсэл тэмүүлэлтэй түүндээ хүрч чаддагаараа бусдад үлгэр болох хүн.Танд зөвлөж хэлэхэд бүх насаараа ганцаараа хүнээс хамааралгүй эрх чөлөөтэй, гол нь өөрийнхөөрөө амьдарч байсан хүн гэр бүлтэй болох нь яг л хойд солонгосын амьдарч байгаа юм шиг болдог юм байна лээ.Би 45 хүрч байж.гэр бүл болсон. Маш их зөрчил гарч байна. Хүний аяс,хүсэлд, тааруулж сэтгэж,амьдарна гэдэг бол бие даасан бүх асуудлаар хэн нэгнээс хамааралгүй амьдарч байсан хүнд бол давшгүй бөгөөд эрх чөлөө гэдэг бол үнэхээр үнэт зүйлс юм байна лээ.

  • david (September 06, 2014 1:47:26 am )

    Нэмж хэлэхэд таныг шүүмжилдэг,доромжилдог хүмүүсийг бүү тоо. Тэд бүгд арчаагүй дорой хүмүүс. Тэдэнд зорилго, хүсэл тэмүүлэл байхгүй учраас тэд хэзээч зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж,зовж, унаж босч үзээгүй. Зорилгодоо хүрч, амжилтанд хүрэхийн аз жаргалыг мэдэхгүй учраас тэд зөвхөн шүүмжилж,бас доромжилох завтай байдаг. Хүн ямар ч байж байж болно яаж ч төрж, яаж ч амьдрах хамаагүй гол нь өөрөө өөрөө тэмцэж, өөрийнхөөрөө амьдарч.өөрөө өөрөө л ач жаргалтай.байвал гүйцээ. Би зарим хүмүүсийг гайхдаг юм. Ялангуяа таныг болоод Э.Одгэрэл хоёрыг доромжилдог хүмүүсийг. Та бас Одгэрэл хэнд гай болсон юм. Хэний хоолыг булаагаад хэний мөнгийг хулгайлсан юм. Эд нарыг оролдож суухаар та бидний төлөө гэчихээд өөрсднийхөө төлөө бидний.татвараар амьдардаг улс төрчидөө оролдмоор юм.

  • Anonymous (September 06, 2014 10:15:12 am )

    мангар

  • bi (September 06, 2014 11:48:17 am )

    ganbuushigg demjdeg shu,60n nastai hun inged yavj bn gedeg super bizde.yariltslaga yaria ene ter n taalagddag,hudla dur esgedeggui n saihan um da.

  • дин (September 06, 2014 4:16:42 pm )

    Цооцоо гуай чинь Монголдоо тэр үеийн жинхэнэ ориг мисс, урлагийн охин тэнгэр байсан ,гоо сайхан ертөнцийг аварна гэж ярьдаг байж цагийг эзэлсэн сайхан эмэгтэй улсдаа хийж бүтээсэн юмтай хүнд ганц байр өгснйи төлөө юунд та нар эгдүүцээд байгаа юм туйлшраха болиочээ тэнэгүүдээ .Наад ертөнцийн булай шаар бурхан мартсан заяа чинь царайгаа янзлуулж хүйсээ солиуллаа гээд улс оронд юу хийж гийгүүлэхвэ дэ урьд өмнө баахан охид хүүхнүүдийг шалдлуулж тайчуулах биеийг нь үнэлүүлж гадагшаа гарахад зуучилсан байх .улсад хөдөлмөрлөсөн гэчжээ өөрийнхөө идэх хоолоо олохын тулд хэнч хөдөлмөрлөх ёстой шдээ.Энд тэнд ярилцлага өгөөд өөрийгөө өрөвдүүлэх юм ярьсан ичих булчирхай байхгүй орон гаран солиотой хүйстэнг дэмжиж өрөвдөөд сүйд болоод байгаа дээрх улсууд үнэхээр хүн чанартай юм бол тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, орох оронгүй ядарсан хөгшчүүлд туслаачээ.

  • david (September 06, 2014 7:31:40 pm )

    Цооцоо гуай өөрийнхөө байрыг хүүдээ өгсөн шүү дээ. Одоо ач билүү зээ охинтойгоо амьдардаг. Одоо 90 хүрч буй хүнд өөрт нь өгөөд байгаа юм уу эсвэл тэр охинд нь өгөөд байгаа юм уу? Тийм л шударга ариун юм яриад байгаа бол харж хандах хүнгүй орон байргүй олон ахмадууд байна. Тэд нарт байр өгөх нь яасан юм

  • teneg ym yrihaa bolio (September 06, 2014 9:03:00 pm )

    Medrel muut. Urid ni gadaad gomo nartai ybaldsj bie unelj amidarchaad.ulsad yu hiisen gej bair oghiin

  • зочин (September 07, 2014 12:52:39 am )

    Хүн бүрт заяадаггүй ховорхон хувь заяатай. Дайчин сонирхолтой хүмүүн шүү. Зорисондоо хүрчихдэг уйгагүй хүн юмаа. Олон даваа давж боломжийн сайхан эмэгтэй болсонд тань баяр хүргэж аз жаргал хүсье!

  • Ням (September 07, 2014 3:53:01 pm )

    Ийм олон даваа нугачааг туулсан энэ эмэгтэйд 2 өрөө байр өгч орхих тийм нийгүүлсэн сэтгэлтэн монголд байгаа гэдэгт итгэлтэй байна. Ганболороо чи яаралгүй тэвчээд хүлээж бай. Над нэг совин татаад байна.Чамд эрүүл энхийг хүсье

  • baigali (September 07, 2014 9:50:34 pm )

    Za ydiin baidag l neg hun bn dag bi ch bas iimel hun

antalya rent a car