antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2014 36 comments

Хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгалмаа цаазын ял хүсчээ

нийтлэсэн Admin

korea_meeting-middleХятад улсад хар тамхины хэргээр насаараа хоригдох ял сонсч, өнгөрсөн жил ялыг нь хөнгөрүүлж 25 жилийн хорих ялаар өөрчилсөн Л.Байгалмаагийн нөхөр Г.Батсуурь, үр хүүхдүүд, ах дүү, амраг садан нь өнөөдөр тарчилж, шар махтайгаа хатаж яваа нь үнэн юм. Хүний нутгийн хүйтэн шоронд ханиа, ээжийгээ хоригдож, зовж байгаа нь ямар гаслантай хэцүү санагдах нь тодорхой. Сардаа нэг удаа очоод уулзах боломж байхгүй, хэл үг авалцахгүй, ямархуу байгааг нь мэдэхгүй болохоор ар гэрийнхэндээ шаналгаатай байгаа нь аргагүй юм. Л.Байгалмааг бусдын уруу таталт, худал мэхэнд орж хүний нутагт ял авсан гэдэг ч өөрөө бол их мөнгө олохын тулд баригдахаасаа өмнө хоёр ч удаа хар тамхи нууцаар тээвэрлэсэн гэдгийг албаныхан хэлдэг юм билээ. Ар гэр, олон хүүхдээ тэжээхийн тулд хар тамхины толгойлогч болж, өдгөө аль улс оронд байгаа нь мэдэгдэхгүй, нутаг нэгтнүүдийнхээ амьдралаар тоглосон эгч, дүү хоёр болох Б.Хулан, Б.Халиун хоёрын урхинд орж урагшаа явсан гэж ярьдаг.

Эр хүний нулимс багадах үе байдаг аж. Хорин жил жаргал, зовлонгоо хуваалцсан хань нь хүний нутагт насаараа хоригдох ял сонсч өдгөө ялаа эдэлсээр зургаан жилийн нүүр үзэж байна. Эхнэр нь хар тамхи зөөсөн хэрэгт холбогдсон, хатуу гэхэд хэтийдсэн энэ явдалд Л.Байгалмаагийн нөхөр Г.Батсуурь цочирдсон ч цөхөрсөнгүй. Ханийхаа төлөө чадах бүхнээ хийнэ гэж явсаар л байгаа юм. Хятад улстай манайх ялтан солилцох гэрээтэй бөгөөд хар тамхи зөөвөрлөсөн этгээдүүдэд хатуу чанга дэглэмтэй ялтанд тооцогддог тул эх оронд нь авчирна гэдэг тийм амархан зүйл биш гэдгийг ч албаныхан хэлдэг. Гэхдээ эгч дүү Д.Цэвэлмаа, Д.Норжмаа хоёрыг эх оронд нь шилжүүлэн авч ялыг нь эдлүүлж байгаа ч нэг нь архаг өвчний улмаас амиа алдсан юм. Л.Байгалмаа хүний нутагт насаараа хоригдох ялыг анх сонсоод “Харийн нутагт бүх насаараа хоригдож, тарчилж байснаас цаазын ялыг зөвшөөрсөн нь шулуун байсан болов уу. Амь гуйсан маань алдаа болчих шиг боллоо” гэж ярьж байсан удаатай. Харин түүний нөхөр Г.Батсуурь ярихдаа “Хятадад хоригдсон хүнд өмгөөлөгч олдохгүй, хэл ус мэдэхгүй болохоор ямар ч хэрэг алга. Өмгөөлөгчдийн буруугаас болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа давж заалдах өргөдлөө ч өгч чадаагүй хүн шүү дээ. Монгол Улс харийн нутагт хоригдож байгаа иргэддээ анхаарал хандуулж, эх оронд нь авах нь зөв шүү дээ. Хэзээ нэгэн өдөр ханиа эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдэлж, биднийхээ элгийг дэвтээж, уулзаж учрах боломж гарна гэдэгт итгэдэг юм. Миний хань бусдын урхинд золиослогдсон хүн. Юу ч мэдэхгүй яваад энэ хэрэгт унасан юм. Хэрвээ аюултай зүйлийг нь мэдсэн бол би ч гэсэн түүнийг юу гэж явуулах вэ дээ гэж одоо ч халаглаж, амаа барьж суудаг юм” гэжээ.

Харин ГХЯ-ны консулын газраас Л.Байгалмаагийн биеийн байдлыг асууж сардаа нэг удаа холбогддог бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд түүнийг эх оронд нь шилжүүлэн авах талаар хөөцөлдөж байгаа ч энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдгийг ар гэрийнхэнд нь дуулгаад удаж байгаа юм. Учир нь Хятадын дарга хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ БНХАУ-тай Ялтан солилцох гэрээг үзэглээд явсан юм чинь ямар ч байсан Л.Байгалмааг эхний ээлжинд авах нь тодорхой болсон бололтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • 666 (September 02, 2014 11:38:33 am )

    Hohi ni dee ymar mongol vndestenii erh ashigiin tuluu ywaad ingesen bish de

    • daddaa (September 03, 2014 12:13:24 pm )

      uuriinhuu idej uuhiin tuluu hvnii hvvhdvvdiig horduulah hor zuusunuu zuvtguh geed bga yumuu. bitgii huts gej helii. mungunii tuluu yuch hiihees butsahgvi tsaashlaad uls vndesteng muhuudug hort zviliig mongolchuudiig horduulahaar oruulj irne gedeg aimshigtai. medehgvi bish medehiin deedeer medej bgaad hiij bga shv dee. hudlaa bitgii yaritsgaa

  • Зочин (September 02, 2014 11:54:11 am )

    Хүнд жоохон ч гэсэн нинжин сэтгэл байх хэрэгтэй дээ. Хэн хэзээ алдана гэж явдаггүй биз дээ. үр хүүхдийнхээ төлөө хэдэн бор төгрөг олж амьдралынхаа төлөө л аз сорисон хэрэг хийгээд л ийм байдалд хүрсэн байх даа хөөрхий. манай нийгэм ард түмнээ ажилтай орлогтой байлгадаг бол ийм хэрэг гарах уу. нас зүс заагаад хижээл насныхан бол нийгмийн гадуурхагдалд байдаг шүү дээ.Энэ бол төрийн бодлоготой шууд холбоотой. 3 хан сая хүнээ баян амьдруулах баялагийг өвлүүлж өгсөн өвөг дээдэсийн буяныг буруу замаар хөтөлж баяжсан төрийн толгойнууд буруутай.

    • amidral gj (September 02, 2014 7:43:30 pm )

      Minii bodloor, zarim hvmvvst songolt bdg, zarimand ni songolt bdaggvin bolov uu? Buruu ym hiisen ni vnen ch, ingej zovj bgaag ni sonsohoor eleg emtreh shig. Buruu ym hiisniig ni bodohoor hariutslagaa vvreh estoi ch ym shig. Hetsvvmduu. Ter muu 2shulam hvvhnvvdiig l barih heregteidee. Hdn hvnii amidralaar togloh ym bol? Yaj iim bohir, hvnii ami amidraliig zoliosloj olson munguuruu idej uuj, umsuj zvvj, taiwan untaj chaddag bnaa. Dotor arzaachihlaa n o v s h gj

  • naran (September 02, 2014 12:14:09 pm )

    vamaida ex xvn shvv de

  • hun (September 02, 2014 12:25:56 pm )

    end bval ashigtai nasaaraa horigdohgui n todorhoi

  • zochin (September 02, 2014 12:26:53 pm )

    Muu uym bolwol Turiin buruu gej bolohgyi shidee.Shorond baigaa ni haramsaltaich gesen hun zuvul amidrah heregtei shidee.Amidraliin tuluu geed buruu uym hiij bolohgyi .Hervee barigdaagyi bol hichneen udaan har tamhi zooj heden huniig horduulah baisan uym bol doo.Ene huniig buruutgah gesen uym bish busad humuus surgamj awah heregtei .Buruu uym hiij boldoggyi uym bna gedgiig.Zov yawval zoolon zoolon zambiulan gej unen shu humuusee.

  • ёх (September 02, 2014 12:33:06 pm )

    Шухалаа гэж

  • хөөрхий (September 02, 2014 12:52:14 pm )

    Хэцүү ч хорвоо юм даа гэж

  • zochin (September 02, 2014 1:17:19 pm )

    Hohi n baihdaa yaahavdee.Ene hun chin eh hun Mongol hun.Uuriinhuu ehtei egchtei zuorleed bod muu har malaa.

  • he (September 02, 2014 1:19:19 pm )

    naashaagaa avchihaasai daa huurhii

  • zochin (September 02, 2014 1:45:15 pm )

    mongoldoo iresei blee huuhduud ni sansan uedee eejdee ojih yumda huurhiiduu

  • sgag (September 02, 2014 2:41:58 pm )

    endee avaasai bilee nohor huuhduud ni uneheer l amidaaraa hataj yavaa bhda abi lav erni gadarlaj l bna aimar aimar nutagtaa ireed yal edelsen ch uneheer ooriin nutag zoolon shuu dee

  • зочин (September 02, 2014 3:06:32 pm )

    гадаад явдлын яамны консулын газар сүүлийн үед гадаадад байгаа иргэдийнхээ төлөө Монгол хүний сэтгэлээр хандаж байгаа бололтой байдаг. Тиймээс нэг нартай өдөр баярт мэдээ сонсох байлгүй дээ.

  • Hi (September 02, 2014 3:09:48 pm )

    Xvvxdvvd ni eejiigee yamar ux canaj bga bol xvni xybi tawilan xetsvv shu de. Mongoldoo ureed yalaa edelbel yadaj xvvxdvvd ni ochij eejdee vncvvleh bx da. Eejiin enger yamar caihan geech xichneen muuhai eej bcan ch vr xvvxdvvdee bol xamgiin dylaahan ertunts ter bx bolno.

  • Anonymous (September 02, 2014 3:13:51 pm )

    монголдхэрэгхийж хүн зодож хахуулөгчбайгаа хятадуудийг олноор нь хориж хуулийн дагуу хатуу яллах хэрэгтэй дараа нь монгол хүнээрээн солож авч байх нь зөв юм
    алдаж индэж яваач монгол хүн монголын иргэн ядуугаасаа болож мөнгөнийзолоос болсон монголхүний өмнө монголын төр хариуцлаг үүрэх ёстой

  • өвгөн (September 02, 2014 3:16:04 pm )

    ядуугаасаа болож мөнгөний золиос болсон монгол хүний өмнө монголын төр хариуцлаг үүрэх ёстой

  • boldoggui bor uvgun (September 02, 2014 5:01:00 pm )

    zuv sanal negtei bna,tur hariutslaga uureh estoi,mongold iim tsalintai iim ajliin bair bgaa sh dee geed helchiheer um daanch alga daa

  • enhee (September 02, 2014 5:02:53 pm )

    huurhii ter emegtei irvel aytai yu daa huuhduud n zunduu tom bolood ehneesee ger bul boltsgooson doo

  • Anonymous (September 02, 2014 5:33:14 pm )

    Цаазаар авсан нь зөв өө.Нийгэм цэвэр байг,олон монголыг явуулсан гэмтэй байлгүй дээ.

  • монгол (September 02, 2014 5:57:37 pm )

    Cолилцоогоор ирээсэй, хөөрхий, ёстой элэг эмтэрч бна.Энэ зураг ар гэрийнх байхдаа.Түн удахгүй монголдоо ирэх байхоо.Манай гадаад яамныхан их анхаарч байгаа гэсэн.

  • Anonymous (September 02, 2014 7:53:03 pm )

    hohino sh dee hereg hiisen yalaa edlehgui yadag yum deer ni ene avilgiin heregt tsaaz ugdug boloh heregtei

  • huni (September 02, 2014 8:07:10 pm )

    Ieh orondoo irj ylaa edleeseidee hoorhii

  • Tugs (September 02, 2014 9:17:42 pm )

    Tsuuhun mongolchuudaa bie bienee hairlaya.tum buman hujaa negniihee tuluu yadag bileedee.huurhii busgui .

  • xoorxii (September 03, 2014 7:38:37 am )

    ersdeltei zyil xiicen bna. tor zasgiin buruu . MASS ard tymenii amidral xynd bgaag tor zasag xaryutsax estoi

  • Do (September 03, 2014 7:48:08 am )

    #free Baigalmaa

  • unshich (September 03, 2014 7:56:49 am )

    Bupxan gej baidag bol tuclaxiig gyij baina

  • e (September 03, 2014 8:47:37 am )

    eh orondoo irj vr hvvhed hani ijilteigee uulzah eruuliig tavie. burhan iveeh boltugai

  • zochin (September 03, 2014 9:16:41 am )

    Evii evii ter huuheduud ni uilad garch bga ni ymar hetsuu yum be. Tor zasag ni odoo l iim humuust tusalmaar bn. Hun aldaj bolno aldsan uyd ni tushij avah l yostoi bhda. Tanai ger buld udahgui saihan zuil tohioh bolno ta nar min oodrog bgaarai.

  • Anonymous (September 03, 2014 9:57:32 am )

    Тухайн үед зурагтаар нэвтрүүлгийг нь үзэж байсан. Хүүхдүүд нь үнэхээр элэг эмтрэм байсан шүү. Бас нь ээж нь гээд хөх дээлтэй эгч байсан. Энэ зураг мөн байна. Хэцүү шүү дээ. Хүний амьдралд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Хэнд ч юу ч тохиолдож болно. Тиймээс буруу хэрэг хийсэн ч хохь нь гэж хэлэх нь хамгийн муухай зан.

  • Anonymous (September 03, 2014 10:33:21 am )

    eh hun yum chin gmidrahiin erhend biz mongolchyydiig yag iigeed abah heregtei

  • зочин (September 03, 2014 1:33:33 pm )

    Төр засаг олигтой байсан бол энэ эмэгтэй юу хийж хууль бус наймаа хийхэв дээ. Энэ их баялагтай байж ард иргэдээ сайхан амьдруулахын төлөө биш, өөрсдөө баяжиж л байвал болоо гэсэн бодолтой, өөр хоорондоо хөлөө жийлцсэн улс төрчдийн буруугаас ард иргэд хохирч дууслаа. Улс төрчид та нар ард иргэдээ баян цатгалан амьдруулж чадахгүй өөрсдөө хэтэрхий их баяжаад байвал нэг л өдөр шангаа хангалттай хүртэнэ дээ.

  • Zochin (September 03, 2014 2:34:09 pm )

    Mungunii toloo yavsanch bai hund huurtagdsanch bai ene hereg mongolchuudad maani mash tom surgamj bolog.

  • Gанбаатар (September 03, 2014 3:18:46 pm )

    элэг нэгт ахан дүүс минь
    битгий ингэж хэн нэгнийгээ химлээд байгаач амьдрахын эрхэнд л тийм юм хийсэн байлгүй дээ манайхан минь ямарч байсан тэр хар тамхинаас хол байгаач гэж уриалмаар байна

  • zochin (September 03, 2014 4:06:07 pm )

    Zaa hichneen huniig har tamhiar horduulj hichneen humuusiin amidraliig uhdel helbert shiljuulsenee medeegui iim gemt hereg uildsen gej hudlaa hutsaad yuah ve ho.Hun burt buruugaa chihsen shunaltai novsh chin har tamhi zoovorloson olzooroo yuaj hahuuldaad mongold ireh geed baigaa yum be. Tend ni yliig ni edluul.

  • BAT (September 04, 2014 7:45:56 am )

    mongol hund bayjah gesen sohor husel baina uunii tuld turiin albniihan avilgal mash iheer avch baina irged yamar bodloggui hereg hiij baina unen ch shudraga hudulmuruu olson mungu ter bainaas deer shuu busdiin mungiig zavshigch hezeed doroitoino ene bol muhar susleg bish amidralii jam shuu dee enhsaihan shig tsagaan hadag tohchihood zalbiraad yahavdee estoi burhan bagshaa doromjilono biz

antalya rent a car