Албан үүргээ гүйцэтгэж явсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсын Шадар сайд,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,
Улсын Онцгой комиссын ажлын алба,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн
Холбоотой мэдээ
-
Сүрэн (September 02, 2014 12:27:42 pm )
Ямар аймшигтай, харамсалтай юм болоовээ. Энэ хүмүүсийн ар гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
-
ШУДАРГА ЁС (September 02, 2014 1:58:40 pm )
мэдээллийн эрин зуунд албан хаагчийг заавал дуудаж ирүүлдэг хоцрогдсон арга барилаасаа энэ онцгойгийн удирдлага салах цаг болоогүй юу. энэ бол удирдаж байгаа энэ дарга нарын ажлын арга барилын алдаа. хоцрогдсныг харуулж байна . хаарийн сайхан хүмүүс ум ма ни бад ми хум бурхны оронд төрөх болтугай
-
н (September 05, 2014 11:16:06 am )
Гүнээ харамсаж байна.
3 Comments