Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ЦЕГ-ын дарга үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхөд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөв. Ингэснээрээ тэрбээр өөрийнхөө шархан дээр давс цацсан хэрэг.
Түүнээс хойш нэлээд “хорссон” нь ойлгомжтой. Үйл явдлууд ч нэлээд хөвөрч түүнийг хэн бэ гэдгийг бидэнд таниулж өгсөн. Үнэн хэрэгтээ “Ер нь Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг харин ч цагдаагийн байгууллагынхан хар тамхины гэмт хэрэгт холбогдогчийн ул мөрөөр хуулийн хүрээнд үүргээ биелүүлж явсаар салбарын сайдтайгаа “тааралдмагц” УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь хүндэтгээд “тормоз гишгэсэн” юм билээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, үүргээ ёс зүйн хэм хэмжээнд гүйцэтгэснийхээ төлөө халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй байна вэ.
Энэ талаар тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг “2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хуульзүйн сайдын утасны дугаар байсан. Хуульзүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ хүрээд л Хууль зүйн сайдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хамт “орхисон” аж.
Яаж ч бодсон цагдаа нар хар тамхи хэрэглэсэн нэг охины хойноос хөөцөлдөөд байсан болохоос Х.Тэмүүжин сайд үзүүрт нь байгаа гэж яаж мэдэх вэ. Ёстой л “Нэг уяа тааралдсан юм.Үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй” гэдэг шиг юм болж л дээ. Тиймээс Хууль зүйн сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх түүний үгийг цагдаагийн байгууллагад алба хааж буй олон хүн дургүйцэн хүлээн авсан нь цаанаа учиртай.
Үүний дараа Х.Тэмүүжин сайдтай холбоотой гал халуун мэдээлэл, нэвтрүүлгүүд энэ зуны турш олон нийтийг уйдаасангүй. Том зорилгын төлөө яваа Монгол түмний хувьд Хууль зүйн сайд нь ийнхүү “Моникадаад” яваа нь тийм ч хөгжилтэй зүйл биш ЭМГЭНЭЛ билээ. Харамсалтай нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн тавдугаар сарын 2-нд “Цагдаагийн дарга хэн байх, хэдэн хурандаа үүнийг зохион байгуулж байгаа нь надад сонин биш” хэмээсэн. Мөн л хэвлэлд өгсөн ярилцлага нь шүү дээ. Энэ бүхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө хэн бэ. Тэр хүн Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрыг хэрхэн үнэлж дүгнэж явдаг вэ. Хүндэтгэдэг юм уу, ямар харилцаатай байдаг вэ гэдэг нь анхаарал татаад зогсохгүй санаа зовоож эхэлсэн.
Тэрбээр ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг болон нэрийг нь тодорхой дурдаагүй хэсэг хурандаа нарыг жигтэйхэн ихээр үзэн ядаж дайрч давшилсан ярилцлага өгсөн нь хэвлэлийн хуудаснаа элбэг тааралдах юм. Энэ бүхний эцэст Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нэгэн хүсэл” биелж ээлжийн амралттай байгаа зэргийг үл хамааран ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг арайхийн халуулав. Тэр ч байтугай шүүхийн захирамж зөрчиж байж тус газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилчихлоо.
Олон нийт гайхаж байна. Үйл явц хэчнээн яаруу сандруу болж өнгөрнө вэ. ЦЕГ-ын дарга С.Баатаржавт бушуухан Тэргүүн комиссар цол олгоод “үг хэлүүлэв”. Тэр үгийг ч бас үтэр түргэн хэлэх ёстой байсан бололтой. Гэхдээ заавал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төрийн өндөрлөгүүдийн үг шиг хэлүүлэх бус байгууллагын албан ёсны цахим хуудаснаа байхад хангаллтай биш гэж үү.
Цаашилбал ЦЕГ-ын шинэ дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулан “Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг ажилласан гэх хурандаа болон зарим хэлтсийн дарга нараа шалгах тухай” асуудлыг хэлэлцсэн талаар зарим сайт мэдээлсэн нь үнэн болж таарлаа. Ийнхүү ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав анхны тушаалаа өнгөрсөн баасан гарагт гаргаж Эрүүгийн цагдаагийн газрын дарга хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга Б.Ариунболд, УМБГ-ын дарга, хурандаа Х.Доржсүрэн, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх нарыг ажлаас чөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл ердөө долоохон хоногийн өмнө ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан С.Баатаржавын хувьд цаг мөч бүр нүд ирмэх зуурт өнгөрч, пүрэв гарагт ЦЕГ-ын дарга, баасан гарагт тэргүүн комиссар цол, цаашилбал Х.Тэмүүжин сайдын дургүйг хүргэсэн хурандаа нартай хариуцлага тооцох хүртлээ хувьсан өөрчлөгдөв. Иймэрхүү “цахилгаан шат”-аар нэг өгсчихвөл тун өндрөөс унадагийг тэр гадарлаж байгаа биз ээ. Тодруулбал улс төр гэгчид хүссэн хүсээгүй хамааруулан “утсан хүүхэлдэй” болгохын цаана золиослогдоход бэлэн байх хувь тавилан түүнийг угтаж байна.
Өчигдөрхөн ЦЕГ-ын байгууллагын ёс зүй, хуулийг сахин биелүүлэх тангарагийнхаа төлөө зүтгэн яваа энэ залуугаар улс төр, улстөрчид, ёсзүйгүй сайд нь тоглоод, “хуруу, хумсаа” болгочихов уу даа. Тэнгэрт дүүлэх мэт гэнэтийн их өөрчлөлтийн цаана газар дор орсон ч багадахуйц хүн чанараа алдах эрсдэл дагаж явдаг юм шүү, С.Баатаржав дарга аа!
C.Чулуун
Холбоотой мэдээ
-
мандах (September 01, 2014 10:11:41 pm )
ЯАНА ДАА ХУУЛИЙН САЙД НЬ ЕШЕЕ АВАГЧ БОЛЧИХООР УНЭН ЮМ МОНГОЛД БАЙНА УУ ЬА МИНЬ ЭЭ**
-
ЗОЧИН (September 01, 2014 10:13:20 pm )
дарга болгоод л комиссар болгоод байсиймаа ингэх гээд л байждээ
-
Anonymous (September 01, 2014 10:16:48 pm )
ene temuujind ichih nuur gej bna uu .ter sarangerej gedeg ohin huuli zuin yamnd baingga l orj garch baisan gedegiig ene yamniijijuur ni hurtel meddeg yum bna lee. hamgiin ih ushuu avagch dotuur tamirtai nuhur uu ene temuujin chin
-
Anonymous (September 01, 2014 10:44:41 pm )
Temyyjinii zov zorigtoi bai chamaig demjij bna
-
hehehe (September 01, 2014 11:04:11 pm )
uuganbayar ni sumyabazar agvadorj nariin hamaatan yum chini halahaas bish yah ve de uls turuu gej
-
uwuu (September 01, 2014 11:36:21 pm )
Chuluun gegch buuni nohoi setguulch sanaatai yum bol oligtoihon niigemd tulgamdsan asuudlaar dorwitoihon yum bichee.Chawganziin yaria aytai how bichih yum.Zasgiin terguun Eronhii said heniig halj heniig tomiloh ni bidend yamar hamaatai yum ter dundaa bur zagdaagiin darga nariig shuu!Ebegiin awligajsan zagdaagiin hurandaa nar gej onzloj helsen ug baidggig erguu mal chi martsan uu.Mongold hen Temuujin shig zorigtoigoor 7sariin 1 ni allagiin ezdiig ilruuleh gej zutgeed zohih hemjeend buruutai gegdsen darga nart ni bagach gesen yaland yawuulsan hen bgaa yum`2 tom namiinhan ni tas gurdiigeed haraad l suuzgaasandaa
-
Зочин (September 01, 2014 11:37:55 pm )
ЗГ, хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хуулийн хүрээнд, бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрүүдээ гаргажээ, хүн аливаа албан тушаалд очсон бол бас тэндээс явж чаддаг байх ёстой, албан тушаал бол мөнхийн биш зуурдынх гэдгийг зарим хүн тэвчиж чаддаггүй, намайг зүгээр ажлаа хийж байсан чинь ажлыг минь авчихлаа гэж гомдоллодог, засаг хэнээр энэ ажлыг хийлгэхээ эрхвиш мэддэг, шийдвэрээ гаргадаг байх ёстой, түүний дагуу процесс явлаа гэж ойлголоо.
-
Gants delkhii (September 01, 2014 11:43:37 pm )
Davarsan hyrandaa nariig bugdiig solih estoi
-
Зочин (September 02, 2014 8:24:48 am )
Хэн хэн нь л өндрөөс унаж их л өдвөх байх даа….
-
666 (September 02, 2014 11:24:38 am )
Sain baina saidaa ta shvv noyontoi surwul hongogvi nohoitoi surwul hormoigvi gj zvgeer baij chaddagvi hvmvvs yahaw laazaa ushguluud l ywj baihaas hehehe
-
Zochin (September 02, 2014 3:21:33 pm )
Temuujing demjij bna.
-
99999 (September 03, 2014 7:51:20 am )
tsuuhun mongolchuud ushuu avahaa bolioch gemt heregt bugd holbootoi gejuu
-
zochin (September 03, 2014 12:21:58 pm )
Temuujin ta nar shig hulhi tsol avsannobsh bishee .Henees ch hezee ch oshoo horsoloo avch baigaa yum alga boloh estoi zuiliig bulj darj baisan chin bulavch bultaij daravch dardaigaad garch irj baigaa ni ene dee.Er ta nar tom tsolond hurtelee hichneen hunees os honzongoo avch hichneen ger bul etseg eh ur huuhedee tejeej yvaa ydarsan muu tsagdaagaa ajilaas ni halj laaz oshigluulj baisanaa sanaach…..Hugel chin nudeeree garch baina. Ta nar bayn yum chin laaz oshiglohgui ni oilgomjtoi. Temuujin daan ch ta nar shig setgelgui luivarchid bish yum. TEMUUJINDEE amjilt husie demjij baigaa shuu.
13 Comments