Хичээлийн шинэ жил хэлэхэд ердөө хоёрхон хоног үлдээд байна. Нийслэлийн хэмжээнд хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд хичээлийнхээ шинэ жилийн бэлтгэлийг хангахаар хөдөө орон нутгийн оюутан сурагчид Нийслэлийг зорин ирсээр буй.
Түүнчлэн ЕБС-ын сурагчид үдийн цай хөтөлбөр хамрагддаг билээ. Энэхүү хөтөлбөр нь үр өгөөжтэй бөгөөд хүүхдүүд хичээл дээрээ өлсөхгүйгээр хичээл номондоо шамдах боломж бүрдсэн. Тэгвэл энэхүү хөтөлбөр энэ жилийн есдүгээр сарын 1-нд хэрэгжих боломжгүй байгаа юм байна. Тодруулбал: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэл дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн байна.
Шалгалтанд нийслэлийн найман дүүргийн боловсролын хэлтэс, есөн дүүргийн 39 ЕБС, 51 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол, хүнсээр хангадаг зургаан хангамжийн төв, оюутны 12 дотуур байр, нийт 116 байгууллагыг хамруулжээ. Үүнээс дөрвөн цэцэрлэгт засварын ажил огт эхлээгүй байсан байна. 5, 18, 159, 81 дүгээр цэцэрлэгүүд огт засвар хийгээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна. Түүнчлэн 11 цэцэрлэг сургуулийн засварын ажил бүрэн дуусаагүй байжээ.
Нийслэлийн боловсролын газар, Өмчийн харилцааны газраас гал тогооны газартай сургуулиудын цайны газарт үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасантай холбогдуулан шалгалт хийхэд бэлтгэл ажил нь хоол үйлдвэрлэлийн газрын бэлтгэл ажил хангагдаагүй, хүнс нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгдээгүй гэх зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд есдүгээр сарын 1-нээс үдийн цай хөтөлбөр хэрэгжих боломжгүй байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2014 5:52:34 pm )
Хүүхдэд хэрэгтэй хөтөлбөр байсан,Тэгээд л өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг эртхэн тэр шалгалт энэ тэрээ хийж байхад яадаг байнаа, Энэ төрийн албаныханы ажил ийм л байгаа шүү дээ,9 сарын 1нд хичээл эхлэхийг мэдсээр байж,
-
Tseke (August 30, 2014 10:40:04 am )
ene hotolbor heregtei gedgiig medseer baij,hiih ni gartsaagui baij hudlaa bitgii sensaatsalj humuusiig streestuulhee bolioch ee bas neg mongo ugaah arga l biz dee
-
gh (September 01, 2014 10:59:55 am )
arga xemjee abaach
3 Comments