antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

10:00 цагаас НМХГ-ын хурлын зааланд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан дүнгийн  тухай мэдээлэл хийнэ. Утас:99070909

10:30 цагаасTiger Street Football Mongolia 2014” тэмцээнтэй холбоотой хэвлэлийн бага хурал  Улсын Драмын Эрдмийн Театрын гадна талбайд болно.

11:00 цагаас Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхрын Хурлын танхимд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг туршилтын хугацааг сунгасан болоод өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. Утас: 99884940

11:00 цагаас Чингис хааны талбайд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 850 энхийг сахиулагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцоно. Утас: 99160187

11:10 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  “Гал үндэстэн” холбооноос ураны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагаас “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд байрлах “Цагдаа Олон Нийтийн төв”-д болно. Утас: 91050409

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг хууль зөрчсөн олон асуудлуудаар нь Үндсэн Хуулийн Цэцэд өгөх болсон талаар “Хүсэл Зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865

14:30 цагаас АНУ-ын Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-өөр Магадлан итгэмжлүүлсэн сургуулиудад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр батламж гардуулан өгөх ёслол болно. Ёслол  БШУЯ-ны 408 тоот танхимд болно.

16:00 цагаас МУИС-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө. Уулзалт МУИС-ийн хичээлийн 3-р байр 331 тоот хурлын зааланд болно. Утас. 89008869

17:00 цагаас залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “Сэтгэлийн чимээ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Маршал арт галерейд болно. Утас: 99178247


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car