antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2014 3 comments

Энхийг сахиулагч цагдаагийн алба хаагч гурван хүүхэд эх барьж авчээ

нийтлэсэн Admin

sn zaluuБүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд 51 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай үүрэг гүйцэтгэж эх орондоо ирээд байгаа.

Үйл явдлын халуун цэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаад ирсэн алба хаагчидтай уулзахад үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж сонин содон дурсамж ихтэй иржээ. Тэдний дундаас энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан тухай мэдээллийг болон мөрдэс нэгт нөхдүүддээ дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.

“Эрхэм хүндэт мөрдэс нэг ахан дүүс та бүхнийхээ хаан амар, хатан мэндийг эрэн мэндчилье. Бид бүхэн Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр төрөлх эх орноосоо хөлгийн жолоо залсан үе саяхан мэт санагдавч бид үүргээ гүйцэтгээд ирлээ. Энэхүү энхийг сахиулах ажиллагаанд явахад бүх талаар туслаж дэмжсэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Автобаазынхаа нийт бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье.
Африк тивийн аагим халуун цагийн байдлын хүнд нөхцөлд есөн сарын хугацаанд НҮБ-ын гуравдугаар баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллалаа.
Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсч ирсэн иргэдийн дунд толгой хүзүү цээж хэвлий, гар, хөл мөчиндөө шархтсан хүмүүст шархны анхны зэгцлэлт хийж эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн.
Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арваы баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \ 2 хүү, 1 охинг эх барьж авсан\ одоо IDP лагерт бид бүхний хамгаалтад эх, хүүхдүүд эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байгаа билээ.
НҮБ-ын онгоцны осолд орсон дөрвөн ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн.
Мининд өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчдад шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийж гуравдугаар шатлалын эмнэлэгт татан гаргалт хийлгэлээ.
Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой гэж эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна.
Дэлгэр Монголын түмэн олон амар тайван байг
Дэлхийн хүн олон эрүүл энх байг”

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • монгол ээж (August 29, 2014 12:35:40 pm )

    баяр хүргэе монголчууд маань хаа ч явсан мундаг шүү

  • Энхийг сахиулагч (August 29, 2014 1:48:11 pm )

    Энэ чинь харин сайхан шоучин гар байна даа. Энд ирчээд өөрийгөө шоудаад яах нь вэ дээ Цагааннохой гуай. Ямархуу байсаныг чинь хамт үүрэг гүйцэтгэсэн бид нар мэдэж л байгаа шдээ. Нүдний булай минь….

  • Anonymous (August 29, 2014 3:30:59 pm )

    Ene yaasan ataarxyy nowsh we! Xamt ajillasan yum bol xarin ch xamtragchaa magtangaa oorooroo ch bas baxarxax xeregtei bizdee ergvv golog min.sain yawaa negendee bitgii ataarx.

antalya rent a car