antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2014 Comments are off

Бүсгүй та бие давхар бол сүрчиг битгий хэрэглээрэй

нийтлэсэн Admin

jiremsen-eh-600x406Охид бүсгүйчүүдийн гэлтгүй залуусын хувьд сүрчиг буюу үнэртэй усандаа их анхаардаг болжээ. Мөн сүрчигэнд агуулагдах химийн бодис бие давхар бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Бидний өдөр бүр хэрэглэдэг сүрчигнүүд хэдий сайхан үнэртэй ч үнэртэй усны найрлагад формальдегид, толуен, метилен хлорид, бензальдегид, фталатууд гэх мэт олон төрлийн химийн бодисууд агуулагддаг байна. Эдгээр бодисууд нь амьсгалын зам, мэдрэлийн тогтолцоо болон нөхөн үржихүйн тогтолцоонд олон зовиур, шаналгааг үүсгэдэг төдийгүй хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.

Арьсан дээр шууд цацдаг учраас биед шимэгдэх нь ч хурдан байдаг байна. Бага насны хүүхдүүд болон урагт энэ нөлөө нь их байдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэртэй ус хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг аж.

Зөвхөн үнэртэй ус гэлтгүй агаар цэвэршүүлэгч, шампунь, биеийн тос, саван гээд бүгд л янз бүрийн химийн бодисуудаас тогтдог. Харин бид сайхан сүрчиг үнэртүүлэн явах сайхан боловч тодорхой хэмжээний сөрөг нөлөөллийг биед үзүүлдэг юм шүү. Мөн хумсны будгийг дэлхий дээрх хамгийн хортой химийн бодисуудын нэг гэж тогтоодог байна. Хумсаа будахдаа огт үнэрлэхгүй, аль болох гадаа салхинд будахыг зөвлөдөг ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car