antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2014 5 comments

Яагаав ээ нөгөө Аглуу, Ононтой хуримладаг

нийтлэсэн Admin

1_62Ойрын өдрүүдэд СТӨ хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь гэвэл Монголын хошин урлагын Х ТҮЦ Продакшны “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт тэнд өдөр бүр үзэгчдийг хуйлруулж буй гэнээ. Бүтэн зуны турш амралт зугаалга, хөдөө гадаа гээд үзвэр үйлчилгээнээс хол байсан үзэгчид маань ёстой л цангасан юм шиг үзэж байх нь тэр ээ.

-“Байна уу хошин шог үзэх үү, Яагаав ээ нөгөө Аглуу Ононтой хуримладаг” гэх нэг бүсгүйн яриа СТӨ-ний кассны үүдэнд  чихнээ сонстов. Х ТҮЦ продакшны хувьд чадварлаг чансаалаг уран бүтээлийг үзэгчиддээ хүргэхийг зорьдог нь уран бүтээл бүрээс нь үнэртдэг юм.  “Амьдрал чиний төлөө” тоглолтыг үзсэн миний хувьд үүнийгээ ёстой л батлах шиг боллоо гэж  санагдсан.  Мөн дээрээс нь нэгэн цагт жүжигчин Ононгийн “Х ТҮЦ бол урлагт хайртай авьяастай залуусын өдлөөд нисэх үүр нь юмаа” гэж хэлж байсан санаанд орлоо. Нээрээ ард түмний хайртай Ааяа, Дооёо, Баатархүү-с  эхлээд Батаа, Төтө, Нарансолонго нар эдний хамтлагаас эхтэй. Тэгвэл тэдэнд дахин нэг үе бэлтгэгдэж буй нь нэгэнтээ илхэн болжээ. Залуус нь ямар сайхан авьяаслаг, жавхаалаг юм гэж дотроо бодсоор гарч ирснээ нуух юун.

 

Зарим нэгэн улс нэгэн хошин урлагыг Сонгодог урлаг бус, Хошин шог их үздэг газар сүйрнэ гэж цэцэрхдэг ч үнэндээ тэднээс илүү хөдөлмөрлөж, тэднээс илүү массыг хамарч чадаж байгаа нь үгүй санагдана. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ хө.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (August 26, 2014 12:40:57 pm )

    HOSHIN SHOG UZEED ULDEH YUM BAIDAGGUI MARTAGDDAG

  • zochin (August 26, 2014 4:14:22 pm )

    tom teneguud

  • Anonymous (August 26, 2014 10:15:34 pm )

    tv-n reclamand Barhuutei hurimlaj toglodog busgyi ter 2 nuruu zys tsarai goe taarch

  • монгол ээж (August 27, 2014 5:35:33 pm )

    аглуу онон одноо та гурав үнэхээр чадварлаг шүү амжилт хүсэе хөдөөнөөс мэндчилж байна улам олон бүтээл гаргаарай

  • 666 (August 31, 2014 10:53:40 am )

    X tuts uragshaa anduudaa ugaasaa l todorhoi nomer neg

antalya rent a car