antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2014 Comments are off

Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэл эхэлж байна

нийтлэсэн Admin

tsetserlegЦэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм. Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа аж. Тиймээс Боловсрол Шинжлэх ухааны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car