10:00 цагаас Задгай сүүний хууль бус худалдаа, эрүүл ахуйн шаардлага хангахгүй асуудал болон НИТХ-аас гаргасан долдугаар тогтоол (Ил задгай талбайд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон шийдвэр)-ын хэрэгжилтийг шалгах шалгалтыг НМХГ-аас хийнэ. Унаа 9.30 цагт НМХГ-ын байрны гаднаас хөдөлнө. Утас: 88003232, 93046690
10:00 цагаас Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан хүүхэд залуучуудад хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Бүртгэлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дарь Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Засаг даргын Тамгын газрын “Соёмбот” танхимд зохион байгуулна. Утас: 91913948. 99175882
10:00 цагаас “Цагийн ажил II” Хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны гадна талбайд болно.Утас: 88083780, 89006688
11:00 цагаас Монголын Залуучуудын Өдрийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88083780, 89006688
11:00 цагаас шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэлт хийснээр шүүхийн үйлчилгээ иргэдэд ойртсон талаар болон шүүхийн аюулгүй байдал гэсэн хоёр сэдвээр мэдээлэл хийнэ. Утас 98980404, 99105070
12:00 цагаас МЗХ-оос Улаанбаатар хотын Залуучуудын холбоод болон аж хуйн нэгж байгууллагуудын Залуучуудын зөвлөлүүдэд тамга, тэмдэг гэрчилгээ гардуулах ажиллагаа болно. Утас: 88083780, 89006688
13:00 цагаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зарим аймаг, сумдын 13 эмнэлэгт УАЗ-066 автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагааХэлмэгдэгсдийн музейн /ЭМЯ-ны замын эсрэг талд байрлах/ урд талбайд болно. Утас: 11-328773
Холбоотой мэдээ
Comments are closed.