antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2014 Comments are off

Интоорын шүүс нойргүйдлийг эмчилдэг

нийтлэсэн Admin

intoorЛуизианагийн Улсын их сургуулийн эрдэмтэд өндөр настай хүмүүс интоорын нэг аяга шүүс уувал шөнө унтах хугацаагаа дунджаар 90 минутаар уртасгах боломжтой гэдгийг тогтоожээ. Гэхдээ энэ шүүсийг унтахынхаа өмнө бус харин өглөө нь уух ёстой юм. Интоорын хоёр аяга шүүс уувал шөнийн нойрсолтын чанарт маш эерэг нөлөөлөл үзүүлдэг болохыг Америкийн судлаачид олж мэдэв. Туршилтад хамрагдсан өндөр настнууд өглөө бүр нэг аяга шүүс ууж байтал нойрсох хугацаа нь дунджаар 1.5 цагаар уртсаж байсан аж. Ажиглалтыг ердөө хоёрхон долоо хоногийн туршид явуулсан учраас харьцангуй богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүнд хүрч болох нь ойлгогджээ.

Нойргүйдэл бол өндөр настнуудын дунд нэлээд түгээмэл болсон асуудал билээ. 65-аас дээш настай гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлд автаад байгаа юм. Долоо хоногт гурваас дээш шөнө унтаж байхдаа тавгүйрхвэл нойргүйдэлд автсан гэсэн үг гэнэ. Нойргүйдэлд автсанаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөл үзүүлэх болно. Архаг хууч өвчнүүд сэдрэхээс гадна цусны даралт нэмэгдэж, чихрийн шижин өвчинд нэрвэгдэх магадлалтай. Мөн оюун ухааны чадвар буурдаг юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car