antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдплууд

нийтлэсэн Admin

09:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхана.

10:10 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана.

10:45 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

15:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /”Туушин” зочид буудал/

16:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Лиюань нар “Бэсрэг наадам” үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/

17:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпиний манай улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөж, хүндэт зочныг үднэ.

 – * –

09:00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн байрны 3 дугаар давхарын хурлын танхимд “Монголчууд ба газрын зураг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхлэнэ. Утас 98110192, 99105206, 99012998, 86410440,

09:00 цагаас Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Халхын голын дайны түүхийн судалгаа: Өнөө үе” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99299634

10:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв Монголын залуучуудын байгууллагуудын эвсэл хамтарсан жагсаал  Тээврийн Дээд Сургуулийн урд /хуучинаар Төмөр замын дээд сургууль/ өмнөх тайлбайд эхэлнэ. Утас: 9985 6665; 9902 6402

10:00 цагаас Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс зохион байгуулж буй “Газрын тухай хууль”, “Урт нэртэй хууль”-ийн талаар уулзалт, хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 2 давхарт байрлах хурлын танхимд болно. Утас:70131400

13:00 цагаас “Нийслэлийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Монголын нийт зорчигч тээврийн хөгжлийн консорциум, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч эздийн холбоо, ААНБ-уудын удирдлагууд нийслэлийн Тээврийн газарт мэдээлэл хийнэ Утас:89152122

16:30 цагаас Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” уран сайхын киноны нээлт Тэнгис кино театрт болно. Утас: 99299634

19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцогч монгол-оросын залуусын цугларалт, урлаг, соёлын арга хэмжээ болно. Утас: 99299634

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car