БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хууль эрх зүй, эдийн засгийн хүрээний чухал ач холбогдолтой гэрээ хэлцлүүдийг баталгаажуулахаар төлөвлөсний дагуу Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм байна.
Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас БНХАУ-д 14 иргэн ял эдэлж буй ажээ.
Холбоотой мэдээ
-
666 (August 21, 2014 11:37:11 pm )
Zuw2 sn ym hiijee
-
зочин (August 22, 2014 9:26:45 pm )
Ялтан шилжүүлэх гэрээ үзэглэхээс өөр бодлого алгуу.
2 Comments