antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2014 1 comment

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ

нийтлэсэн Admin

tsetserlegНийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29 хүртэл ажлын тав хоногт зохион байгуулах болжээ. Үүнтэй холбоотойгоор хамран сургах тойргийг шинэчилсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Гэсэн ч 2-5 насныхны 75 орчим хувийг л цэцэрлэгт хамруулах албан бус тооцоо гарсан аж.

Бүртгэл эхлэхээр эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг. Өнөө жил ийм байдал гаргуулахгүйн тулд нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж байгаа гэнэ. Тус зөвлөмжийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 19, 2014 5:49:07 pm )

    Эхлээд яг харъяа хүүхдүүдииг бүртгэх хэрэгтэй, өнгөрсөн жил янз бүр болсоор байгаад завхруулсан, одоо хамран сургах тойргииг зөв бөгөөд хөдөлгөөнгүй гаргахад анхаараасай.

antalya rent a car