antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2014 Comments are off

Улаанбаатар-Бээжин ах дүү хотын харилцаа тогтоолоо

нийтлэсэн Admin

hariltsНийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо анх удаа болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд БНХАУ-ын Бээжин,Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар хотын орлогч дарга тэрүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд Улаанбаанбаатар- Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга Ноён Чэнь Ган гарын үсэн зурсан юм. Хоёр хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг талууд онцолсон. Үүний эхлэл болж, нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ оны 9 дүгээр сард Бээжин хотод Монголын үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах үзэсгэлэн худалдааг Хотын захиргаа зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүү, найрамдал харилцаатай ажилладаг юмгэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car