antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2014 Comments are off

Шарагчин хонь өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 16. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 21. Санчир гараг.  Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car