antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2014 6 comments

Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

нийтлэсэн Admin

saranzaya“Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой хэрэгт холбогдсон Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгожсон байна. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаад, прокурорт хянуулахаар шилжүүлсэн. Харин прокуророос хянан хэлэлцээд “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ийнханд  Дүүргийн I прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг шилжүүлсэн аж.

Эл хэргийг эргэн сөхвөл, А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан гэдэг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан юм.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Монгол хүн (August 11, 2014 6:42:53 pm )

    Алтанхуяг сайдын охин төрийн мөнгийг хумсалж болно гэсэн ойлголтын монголын ард түмэн ойлгов бололтой.

  • ЗОЧИН (August 12, 2014 11:33:33 am )

    АЛТАНХУЯГ ОХИНОО ОДООХОНДОО ХАЙЦААЛЖ БАЙВЧ, ХҮССЭН Ч ХҮСЭЭГҮЙ Ч АЛБАНААСАА БУУГААД ИРЭХИЙН ЦАГТ Н. ЭНХБАЯР ШИГ ХӨЛ ГАРАА ГОЗОЛЗУУЛАН АЧИГДАНА ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ? ЭСВЭЛ МӨНХИЙН ЕРӨНХИЙ САЙДААРАА БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛӨӨД БАЙНА УУ? ЭНЭ ХҮН? ИХ Л ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ, ЗАХИРГААГҮЙ, ЦАДИГГҮЙ ААШЛАЖ БАЙХ ЮМ.. ДАРАА НЬ ЛАЙ ЛАНЧИГ НЬ ИРНЭ ДЭЭ ИРНЭ.

  • ЗОЧИН (August 20, 2014 4:57:58 pm )

    Алтанхуягийг шалгах хэрэгтэй юм байна даа. Хууль зөрчин сайдыг нь дагуулан 461-р ангид очсоны үр дүн нь гарч л байгаа бололтой. Харин дараа нь өөрөө яадаг бол доо

  • Rose (August 23, 2014 1:47:35 am )

    Ene Erunhii said ch uuriiguu munhiin said baina gej enduureed
    Ard irgedee uneheer basamjilj doromjiloh yum.

  • тэрбиш (August 23, 2014 1:52:21 pm )

    Өө наад Алтанхуяг чинь цэвэр агаарын сангаас мөнгө идэх гэж Гансүхийг зөвлөхөө болгон охиноо Төрийн санд цэвэр агаарын сантай холбож бүр эртнээс зохиосон ажил, охин нь заавал цэвэр агаарын сантай холбогдохдоо яахав дээ, төрийн санд бусад санхүүжилт хариуцуулж болно ш дээ, наад муугаа бүр босохгүй болтол дарах хэрэгтэй, за тэгээд хийсэн лай нь тэртэй тэргүй өөрт нь болон гэр бүлд нь тусаж л таараа

  • тэнэгүүдийн орноос (September 04, 2014 11:41:01 pm )

    Өө энэ чинь бидний дундаас хамгийн сайн хүн маань шүү дээ.Гурван жилийн дараа утаагүй болгоно гэсэн. Охин мэдээж хамгийн мундаг нягтлан. Тэр мөнгөөр цэвэр агаар хоргүй утаа худалдаж авсан биз.юм хийсэн. Та нар энэ өвөл хараарай хоргүй цагаан утаа цэвэр агаар Улаанбаатарыг бүр хэнэ.

antalya rent a car