antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2014 Comments are off

А.Гансүх сайд ОХУ-д айлчиллаа

нийтлэсэн Admin

ailchlalМонгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх энэ сарын зургаанаас 9-ний өдрүүдэд ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн яаманд очиж, Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Тодруулбал, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, УБТЗ ХНН-ийн техникийн шинэчлэл, Монгол Улс, ОХУ-ын ИНЕГ хоорондын хамтын ажиллагааны талаар болон МИАТ, “Аэрофлот” компаниудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг, Москвагийн улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургууль болон “Аэро союз” нисдэг тэрэгний компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Дашрамд хэлэхэд, тус сургуульд Монголын оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр болсон байна. Зам, тээврийн сайд А.Гансүхийн энэ удаагийн албан ёсны айлчлал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх албаны ёсны айлчлалын өмнөхөн болсноороо онцлог байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car