antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2014 1 comment

Ерөнхий сайд твиттерчидтэй үдийн зоог барьжээ

нийтлэсэн Admin

erguusaidЕрөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрүүдэд жиргээчидтэй хамт үдийн зоог барьжээ. Нэг хэсэг Туул гол руу бохир усаа цутгадаг гэх маргаан дэгдэж, энэ талаар бичсэн сайтыг хүртэл хаагаад байсан “Хаан жимс” гэх хувийн эзэмшлийн амралтын газартаа тэрбээр твиттерч залуусыг урьж, өдрийн хоолонд оруулсан байна. Тэр бүү хэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн маань цахим ертөнцөд идэвхтэй байдаг залуустай зургаа татуулж, онигоо ярин нэг өдрийг их л хөгжилтэй өнгөрүүлсэн гэнэ.

Хэдийгээр “Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” бидэнд хамаагүй ч Засгийн газрын тэргүүн маань хувьсгалын ажилд анхаарал хандуулахаасаа илүү хувийн пиараа маш сайн хийж, онлайн ертөнцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа залуусын тархийг угааж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж, ирээдүйд өөрийнх нь төлөө кноп дарах алхмыг эхлүүлж байгаад талархахаасаа төвөгшөөх хүн олон байна. Учир нь түүний твиттерчдийг урьж хооллосон зураг цахим ертөнцөд маш олон хүнд хүрснээс гадна сэтгэгдлээ бичсэн хүмүүсийн олонхи нь дээрх дүгнэлтийг хийсэн байлаа.

Ямартай ч аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрөө дэмжиж, амралтын газраа эргэж явахад нь таарсан жиргээчдийг тэрбээр их л найрсгаар хүлээн авч, өдрийн хоолыг нь даахаас гадна гэрийн таавчигтайгаа их л олон зураг татуулаад амжжээ.

 М.ӨЛЗИЙ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (August 11, 2014 7:31:40 pm )

    хэлэх хийх зүйлээ олж ядаж байх шив дээ хөөрхий

antalya rent a car