Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг хэлэлцэн баталсан.
Тус журмаар Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих харилцааг зохицуулсан байна.
Журмын 1.3-д Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажиллагааг хариуцах бөгөөд энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуйн нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр заасны дагуу хамтран ажиллах санал дэвшүүлсэн 4 аж ахуйн нэгж, байгууллагатай өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээ байгуулан энэ сарын 15-наас эхлэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.