МУГЖ Т.Ариунаа гэх эрч хүчтэй, цоглог уран бүтээлч сүүлийн үед нэлээд сэтгэлээр унах болсон. Энэ жил түүний урлагийн алтан тайзнаа гарч, уран бүтээл тууриваж олон түмэндээ хүргэсний 30 жилийн ой тохиж байгаа юм. Тэрбээр хэдхэн сарын өмнө хөлөө гэмтээж, хагалгаа хийлгэсэн. Одоо гам барих ажил үлдсэн хэмээн саяхан өөрийн фэнүүддээ дуулгасан юм.
30 жилийн ойгоор нэлээд зүйл төлөвлөсөн байсан ч гэмтлээс болоод түр хойшлуулаад байгаа аж.
Түүний гэр бүлийн хүнийг байсхийгээд л аавын нэрийнд барьж хорих болсон. Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны эцэст өнгөрсөн сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон. Шүүхийн шийдвэрийн талаар одоо ч маргаантай байгааг уншигч та бүхэн мэдэж буй биз ээ.
Энэхүү хэргийн талаар Т.Ариунаа “Миний хань одоогоос жил гаруйн өмнө энэ хэрэгт холбогдсон. Өнгөрсөн хугацаанд бидний талаар хангалттай л бичлээ, ярилаа, буруу, ташаа мэдээлэл хүргэлээ. Гэхдээ миний хувьд бүх зүйл үнэн, зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь Г.Буяндорж гэдэг хүнтэй ханилж, нэг гэрт толгой холбосон хүн нь би. Тиймээс надаас илүү тэр хүнийг, гэм буруутай эсэхийг нь мэддэг сэтгүүлч эсвэл өөр хэн нэгэн байгаа гэдэгт би итгэхгүй. Би ханьдаа итгэсээр ирсэн, цаашдаа ч итгэсээр байх болно.
Тун удахгүй энэ хэргийн үнэн мөнийг хууль, хяналтын байгууллагынхан тогтооно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Хэргийн хувьд нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Харин зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг зүйл биш гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Миний хувьд нэг зүйлд маш сэтгэл дундуур байх болсон. Өөрсдийгөө сэтгүүлзүйн мэргэжилтнүүд гэж нэрлээд байгаа хэдхэн хүн илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацаж, ард түмний тархийг угааж байгаад үнэхээр харамсч байна. Тэд мэргэжлийнхээ ёсзүйг умартаж, мөнгөний төлөө зөвхөн нэг талд үйлчилж байгаа нь харамсалтай. Уг нь сэтгүүлзүй гэдэг хүн гүтгэж, доромжлох талбар биш байлтай. Гэтэл хангалттай биднийг гүтгэж, доромжиллоо” хэмээсэн юм.
Urlag.mn Д.Ана
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (August 07, 2014 4:45:30 pm )
АРИУНАА ХЭДИЙГЭЭР ХАНЬ НЬ ГЭЖ ЯВАА Ч ТЭР ХҮНИЙ ДОТОР ОРЖ ҮЗСЭН БИШ ДЭЭ. ЧИ ИТГЭЖ ЯВАА Ч БУЯНДОРЖ БОЛ БУЯНДОРЖ, ХҮНИЙ ИТГЭЛ ДААХААР ХҮН БИШ ГЭДГИЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БИЗЭЭ. ТИЙМ БОЛОХООР БУСДЫГ БҮҮ БУРУУТГА. ГҮТГЭЛЭГ БАЙСАН УУ, ҮНЭН БАЙСАН ГЭДГИЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛААД ӨГНӨ. ИТГЭЛИЙГ ЧИНЬ ХӨСӨРДҮҮЛЖ БАЙНА ДАА НААД ХҮН ЧИНЬ.
-
zochin. (August 07, 2014 5:46:30 pm )
Za yuahav dee hunii hani yum chin .tsag hugtsaa haruulana l biz. Ariunaa yuamarch baisan mongoliin ard tumnii ter tusamaa Ulaanbaatariin uuguul irgediin hairtai duuchin.Erch huchtei tsoglog baigaarai.Amjilt.
-
Anonymous (August 07, 2014 9:16:53 pm )
Ariunaa hani ni mun hamtdaa idsen ni ch unen. Shunaltai avgain
-
ganaa (August 08, 2014 10:04:54 am )
ариунаа чи цоглог сайхан эмэгтэй шүү,хэзээд үнэн ялдаг,гэр бүлд н сайн сайхныг хүсье,
-
Anonymous (August 08, 2014 10:08:25 am )
тэвчээртэй хүлээгээрэй ариунаа.сайн сайхан заавал ирнэ
-
Gerelmaa (August 08, 2014 10:24:31 am )
Itgel, khuleelt, tsokhrolgyi itgej baigaa gaviyat duuchin chamdaa bayarlalaa. Unen mon ni notlogdono. Setgtel sanaagaar uanakhgyi munkhiin tsoglog, erch khuchtei, chanartai duuchin zuunii manlai od uran buteelchdee setgel sanaani dem ogon demjigch sonsogch bi khamtdaa itgej, khuleeseer baigaa. KHoloo edgeen daraa ni 30 jiliin oin togloltoo khiikheer chin tesch yadan khuleej baigaad uzne. Khamgiin chukhal ni itgel, eruul mend shuu. Chamd bolon tanai ger buld amjilt khusee., Delkhiin chinee saikhan setgel belegleye.
-
oogii (August 08, 2014 10:44:06 am )
zugeer l martaad uuriinhuuruu bai manai mongolchuud ugaasaa deeshee garsan negendee durgui shdee sonsson ch sonsoogui yum shig yvah shig jargal gej haa ch bhgui neg l udur unen mun ni oldono shuu dee
-
aagi (August 08, 2014 11:22:54 am )
ugiin luibarcnig iugii ni omoorood bga xangalttai idetse bizde cni ariuna guai xamt idej idcneed icneecn cni uiaan tsaim xudia xutsxa boiiocn ariuxan bolox gd uadcnix im xvni noxrig xuigailcnaad tiim cain i m bol nsorond oruuiaxgyi bx chie uagab
-
bat (August 08, 2014 12:32:13 pm )
shuugchided ugsun hahuulia yah gej bna. hudlaa luivarchid shde ta nar medehgui bish zail za
-
zochin (August 08, 2014 4:23:36 pm )
Hamtdaa idcheed yun surtei yum ehneesee l yu gej ter neg usan gahai shig yumtai mungunuus bolj setgelgui suusan yum odoo gor n garch nugel n nudeeree guij dee.
-
zochin (August 09, 2014 11:04:56 am )
ARIUNAA STAILGAN SETGEL ZUITEI EMEGTEI UM BAINA LEE HUN NEG ANDASHGUI BAIDAG DAA OR NIMGEN SAUHAN SETGELTEI EMEGTEI MONGOLIIN URLAGT UNE STENEE ULDEEJ YWAA CHADALTAI EMEGTEI GER BULD TANI AMJILT HUSIE HANIIHAA SETGEL ZUIG DEMJIJ YWAAD TANI TALARHAJ BAINA
-
sansar (August 09, 2014 5:29:22 pm )
tsen trade iig yaj luivardsanaa martsanuu,chi bas buyandorjoosoo iluu uureg guitsetgesen dee.odoo meden budilaad baih yumgui.
-
aagi (August 09, 2014 5:41:28 pm )
biti xudia xuts
-
Өндөр настан (August 14, 2014 11:13:54 am )
Ариунаа хүү минь чи бол шударга, цоглог, агуу их сэтгэл итгэлийн урлагатай хүн гэж би боддог. Чи 30 жилийн ойгоороо ”Талын монгол айл” гэдэг дуугаа монгол үндэсний гоё хувцас өмсөж, дуулж ард түмэндээ үзүүлнэ үү. Хүний хувийн амьдралд сайн, муу юу ч тохиолдоно. Энэ дундаас өөрт байгаа нандин зан чанар, ухаалаг, оюуунлаг, нандин зүүлсээ битгий хаяарай. Гэр бүлийн талаар цаг хугацаа харуулна биз дээ. Тоглолтондоо миний зээ, бид хоёрыг оруулаарай. Таний гэр бүлд санасан сайн үйлс чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
14 Comments