antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2014 8 comments

Н.Удвал сайд аа хариуцлагагүй, сэтгэлгүй эмч нараас тань болж дахин бяцхан үр хорвоог орхилоо

нийтлэсэн Admin

13436_942Н.Удвал сайд аа хариуцлагагүй, сэтгэлгүй эмч нараас тань болж дахин бяцхан үр хорвоог орхилоо

Н.Удвал сайд аа таныг улстөр хийж явах хооронд эмч нарын тань буруутай, хариуцлагагүй мөн сэтгэлгүй үйлдлээс болж хүний бяцхан үрс хорвоог харамсалтайгаар орхисоор байна.

Тодруулбал 2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух Ананд овогтой Ц хэмээх гуравхан настай охин Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хооронд онош нь тодрохгүйгээс гадна эмч нарын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Нас барахаас хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 3-ны өдөр Ц охины бие өвдөж, 40 хэм хүртэл хүчтэй халуурсан байна. Ингээд 4-ний өглөө цээж, духаар нь тууралт гарсан учраас Баянгол эмнэлэгт үзүүлэхэд хүүхдэд анхны тусламж үзүүлээд ХӨСҮТ-д хэвтэх бичиг хийж өгжээ.

Тухайн өдрийн ХӨСҮТ-ийн хүлээн авахын жижүүр эмч Ч охиныг үзээд Тууралтат халдварт өвчнийг үгүйсгэн, ясны цочмог өрөвсөл хэмээн үзээд ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт үзүүлэх шаардлагатай гээд эмчийн үзлэгийн бичилт хийгээгүй явуулсан байна. Нэг ёсондоо өвчтөнг шилжүүлэх журмын дагуу ажиллаагүйгээс хугацаа алдах эхний үйлдэл болсон гэж мэргэжлийн байгууллага өдгөө дүгнэж байгаа аж.

Харин ЭХЭМҮТ-д ирэхэд хүлээн авах тасгийн сувилагч хүүхдийн биеийн байдлыг “В” гэж үнэлж, мэс заслын эмч Г нь шаардлагатай бүх шинжилгээг хийсэн боловч ясны өрөвсөл байхгүй хэмээн ХӨСҮТ-ийн эмч Ч-ынхоо дүгнэлтийг үгүйсгэжээ.

Ингэхдээ мөн л эмчийн үзлэгийн бичилт хийж өгөлгүй хүүхдийн ээжид амаар зүгээр байна, маргааш мэдрэл, зүрх судсанд үзүүл гээд онош тодруулахгүйгээр гэрт нь буцаасан нь хүүхдийн биеийн байдлыг бүрэн, зөв үнэлээгүйгээс гадна хүнд өвчтөнг хэвтүүлэн эмчилж, шуурхай арга хэмжээ авалгүй цаг алдахад хүргэсэн байна.

Ц охин ХӨСҮТ-д тавдугаар сарын 5-ны өглөө 10 цагаас хэвтэн үдийн 15 цаг 15 минут хүртэл таван цаг эмчлүүлсэн боловч шоконд орж, биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан харамсалтай хэргийг Н.Удвал сайд таны сонорт хүргэхээс өөр арга байсангүй.

Хоёрхон өдрийн дотор болж өнгөрсөн түүхээс дүгнэвэл ХӨСҮТ-ийн хүлээн авахын жижүүр эмч Ч, ЭХЭМҮТ-ийн мэс заслын их эмч Г нар үйлчлүүлэгчдээ хайнга хандаж, хүнд болон онош эргэлзээтэй өвчтөнд эмч нарын хамтарсан үзлэгийг шуурхай, чанартай хийгээгүй, оношилгоо эмчилгээний тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлээгүйгээс үйлчилгээг оройтуулж, ажилдаа дэндүү хариуцлагагүй бас сэтгэлгүй хандсанаас нэгэн бяцхан үр хорвоог харамсалтайгаар орхижээ.

Өдгөө амьдын зол, үхсэний хохь гэгчээр эдгээр эмч нар ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй, ажлаа хийсээр явна. Сураг сонсох нь ээ 1 сая 900 хэдэн мянган төгрөгөөр л торгуулаад асуудал дуусч байгаа бололтой.

Бүхэл бүтэн хүний амьны дэргэд 1 сая 900 мянган төгрөг бол юу ч биш.

Бидэнд мэдэгдсэн нь энэ боловч нүднээс далдуур хэдэн ч хүний амь насаар эмч хэмээх сайхан алдрыг зүүсэн амиар наадагчид тань тоглож байгааг мэдэхгүй.

Өвчиндөө шаналсан хөөрхий охин нус нулимстайгаа холилдоод ирж байхад ядаж өөрийнхөө хүүхэдтэй адилтган бодоод чин сэтгэлээсээ тус хүргэж, эмчилгээ сувилгааг нь шуурхай эхлүүлсэн бол өдгөө аав, ээжийнхээ гэрэлт нар болсон охин нь хөөрхөн инээдээр хорвоог уярааж суух ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

Иймээс Н.Удвал сайд аа, цагаан нөмрөг өмсөж, эмч хэмээх их алдрыг зүүсэн хүний алтан амиар наадагч, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүстээ тодорхой шаардлага тавьж, ажилгүй, анхиагүйг нь салбараасаа хөөгөөд зогсохгүй хуулийн хариуцлага хүлээлгэдэг болвол яасан юм бэ.

Ер нь эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, эмчилгээ оношилгооны стандарт, удирдамжийг чанд мөрдөх, ажлын хариуцлагаа дээшлүүлэх, алдаанаас суралцаж, мэргэжлийн ёс зүйтэй байх, мэдлэг, ур чадвараа ахиулах зэрэг арга хэмжээ авч, хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болох хэрэгтэй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (August 05, 2014 3:55:32 pm )

    ямар эмгэнэлтэй юм бэ, Эрүүл мэндийн салбар төдийгүй сайд Удвал ч ажлаа өгвөл таарна

  • Ноён (August 06, 2014 10:45:59 am )

    Энэ Ав Гайг Ерөнхийлөгч болгох гээд байсан биз дээ Монголчууд аа. Хэ хэ

  • эмээ (August 06, 2014 12:00:34 pm )

    хайран сайхан охин. ер нь эмнэлгийн салбар гэж хамгийн доройтсон салбар байна. өрхийн эмнэлгүүд нь гэж ямар ч хариуцлагагүй, мэдлэг чадваргүй ёс зүйгүй хүмүүсээр дүүрсэн, хүний төлөө гэх сэтгэлгүй хүмүүсээр дүүрсэн. Удвал гуай та буяны үйлийг нүглийн үйлээр сольж байгаа ажилтнууддаа анхаарал тавиач. өөрөө ч жаахан нигүүлсэнгүй байгаа чээ.

  • dashbayar (August 06, 2014 2:47:06 pm )

    ugsun tanagragaa uhamsarladaggui medlege doroi bas hund surtaln diildsen emnelegiin baiguullagaa buh emch suvilagch naraa mergejiliin tuvshin shalgaruulah shalgalt yabuulaachee bas soeltoi bolovson haritsah hicheel semnert mun shalgaruulaltand hamruulaachee medlegtei soeltoi hunee emnelegiin baiguullagtaa bailgaa chee saynii ene buruu ajillasan emch suvilagchiig bugdiign ajilaas ni hal bas hunii altan amiig uneldeggui humuusiig shiitge

  • zochin. (August 07, 2014 6:40:02 pm )

    TSAGDAAGIIN shinchleltei adil shinchlel eruul mendiin salbart MAN iin ued hiihl baisan yum daa. Uneheer muu muuhai salbar. Oyutan baihdaa nusaa hatsartaa naasan yumnuud emch bolchihood biee tooson hun dugaarlasan aluurchid boloh yum

  • Anonymous (August 08, 2014 7:40:09 pm )

    zail abgai

  • Zochin (August 10, 2014 9:29:01 pm )

    ЭХЭМУТ унэхээр хэцуу болсон байна лээ ЭНХТOР энэ эмнэлгийг нурааж байна даа, асар их хувийн тоглолттой, чадваргуй юм билээ, чадвар муутай, сул дорой эмч нар л улдсэн……

  • Mongol (August 10, 2014 10:28:46 pm )

    Ajila hiiwel hiisen shig hiildee hiij chadahgui Bolmoor yuma hunii haraarai ideed

antalya rent a car