НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран урин дулаан цаг болсонтой холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавих зоригоор 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллуулж хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал илэрчээ.
Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Бат-Эрдэнэ, Говь-Алтай аймгаас -Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тэээврийн автобусны жолооч нь хурд хэтрүүлсэн байна. Түүнчлэн 68-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь иргэдийн ихээр чирэгдүүлж бухимдуулж байх тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж буй хөдөлгөөнт эргүүл наймдугаар сарыг дуустал ажиллах юм.
Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.