Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажил маргааш эхэлнэ. Ингэхдээ иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авах юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/alert.html гэсэн хаягаар орж газар өмчлөх хүсэлтээ илгээн, бүртгүүлнэ. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Бор Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлүүлнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (July 31, 2014 1:00:46 pm )
ГАЗАР ӨГӨХ СУРГААР ЗАМБАРААГҮЙ БУУСАН АЙЛУУДЫГ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ? ХАШАА БАРЬЖ ТӨВХӨНСӨН БАЙНА. ХОТЫН ГАЗРЫН АЛБА ХӨДӨӨ СУМЫН ГАЗРЫН ДААМАЛААС МУУ АЖИЛЛАЖ БАЙНА. ЯДАЖ ИРГЭДЭД ӨГӨХ ГАЗРАА ЗООН ТАТАЖ ЗАМБАРААТАЙ ОЛГОХ ТАЛ ДЭЭР БОДОХГҮЙ БАЙГАА НЬ СОНИН. ЭНЭ ЗАМБАРААГҮЙ БАЙГААГИЙН ЦААД УЧРЫГ ТАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА САНАГДДАГ. ЖУРАМЫН ДАГУУ ГАЗАР АВАХ ГЭХЭЭР ӨГДӨГГҮЙ МӨРТӨӨ …
1 Comment