“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, Хурц, Баттулга нарын зургаан хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд болно.
Уг хэргийг энэ сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон байсан ч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ.
Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (July 30, 2014 3:04:58 pm )
чебурашка шууд ганц руу ачигдана өө тодорхой
-
Anonymous (July 30, 2014 6:51:41 pm )
Хурц дарга бол ийм хэрэг хийх хүн биш гэдгийг хэлмээр байна тэр бол цэргийн хүн
-
наранцэцэг (July 31, 2014 3:22:14 pm )
идсэн уусан л бол хариуцлагаа үүрээч,жирийн иргэдийг яаж ялладаг билээ дээ,иргэн бүрт хууль тэгш үйлчилмээр юм.
-
нару (July 31, 2014 4:45:55 pm )
хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийтгээсэй муусайн луйварчидыг:
-
Wet (August 02, 2014 7:21:52 pm )
Ariunaa muu hanitai yum bna.yandaa odoo shoring yavlaa daa
5 Comments