antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

нийтлэсэн Admin

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор  Идэр, Тэс голын саваар 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 9-14 градус хүйтэн.

Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

2011 оны арваннэгдүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр,  29-нд нутгийн баруун хагаст цас орно.

Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 27, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Номин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car