Өнгөрсөн амралтын өдөр Архангай аймгийн Хашаат суманд аадар бороо орж, хүчтэй салхи шуурсны улмаас хүний амь нас хохирчээ. Тодруулбал, энэ сарын 26-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр авто машин дотор сууж байсан хүн машинтайгаа хийсч амиа алдсан байна. Мөн хүчтэй салхи дүнзэн байшинг нураасны улмаас дотор нь байсан арваад хүн гэмтэж, бэртжээ. Гэмтсэн хүмүүсийг Хашаат сумын эмнэлэг болон Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ганаа (July 28, 2014 12:15:39 pm )
үнэхээр аймар юм болсон. Тэр хавийн хүмүүс лууны сүүл унжлаа гэдэг юм байна лээ. Атгасан гарын чинээ мөндөр ороод тэнд байсан бүх машинууд мөндөрт цохигдоод нилэхүйддээ хонхойгоод машины цонхнууд хагарсан. Бүр хоёр азрага адуу хуйнд үхсэн байсан. хонь ямаа үхэр эвэр хөл нь хугарцан. бас үхсэн байсан: нэг хүн машинтайгаа хийсээд үхсэн. 3-4 айл хийсээд 2 давхар хаус байсан нураад дотор нь байсан хүмүүс нилээд бэртсэн. Маятин машин шидэгдсэн байсан. Үнэхээр хүн итгэмээргүй зүйл болсон. Би яг тэр Архангай аймгийн Хашаат суманд эгчийндээ байсан юмаа. миний машин нилэнхүйдээ хонхойгоод цонх дохио нь хагарсан үнэхээр аймар
1 Comment